СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шанхайн худалдаа, үйлчилгээний газрууд эргэн нээгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Хятадын Шанхай хотын супермаркет, худалдааны төв, ресторануудыг өнөөдрөөс /2022.05.16/ эхлэн хязгаарлагдмал хүчин чадлаар нээхийг орон нутгийн албаныхан мэдэгджээ.

Хотын дэд дарга Чен Тонг өнгөрөгч ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Хүмүүсийн урсгалыг бууруулах" арга хэмжээг хэрэгжүүлсэн хүнсний дэлгүүр, худалдааны төв, эмийн сангуудыг дахин нээхийг зөвшөөрнө гэжээ.

Гэвч Шанхайн тээврийн хэлтэс хотын бүх метроны шугам хаалттай хэвээр байна гэж мэдэгдсэн бөгөөд тус үйлчилгээ хэзээ хэвийн үйл ажиллагаанд орох нь тодорхойгүй байгаа юм. бөгөөд энэхүү шинэ арга хэмжээ хэрхэн хэрэгжихийг иргэд анхааралтай ажиглаж байна. Хэдийгээр тус хотод өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээр албан ёсны хөл хорио тогтоосон ч олон хүн түүнээс удаан хугацаанд гэртээ гацаад байгаа билээ.

Шанхайд цар тахлын халдварын тохиолдол буурахын хэрээр 25 сая хүн амтай хотыг үе шаттайгаар эргэн нээнэ гэж албаныхан амласан ч хязгаарлалтууд хүчинтэй хэвээр байгаа юм. Ажилдаа явж эхэлсэн оршин суугчдыг Олимпын наадмын үеийн "хаалттай" системд оруулснаар тэд гэртээ харих боломжгүй, харин ажил дээрээ амьдрах ёстой болжээ.

Хятад улс даяар өнгөрөгч ням гарагт коронавирусийн 1,718 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн дийлэнх нь шинж тэмдэггүй халдвар байсан гэж мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.