СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шведийн эрх баригч нам НАТО-д элсэхээр шийдвэрлэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Шведийн эрх баригч Социал демократ нам НАТО-д элсэх явдлыг дэмжиж байгааг тус улсын Ерөнхий сайд Магдалена Андерссон мэдэгджээ.

Хатагтай Андерссон өнгөрөгч ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "НАТО-д элсэх нь Швед болон Шведийн ард түмний аюулгүй байдлын төлөөх хамгийн зөв алхам гэж Социал демократууд бид үзэж байна. Энэ бол маш нухацтай бодсоны эцэст гаргасан шийдвэр. Аливаа цэргийн эвсэлд нэгдэхгүй байх бодлого нь бидэнд өмнө нь давуу талтай байсан ч ирээдүйд тийм байхгүй гэдгийг бидний дүн шинжилгээ харуулж байна.

Энэхүү шийдвэр нь тус улсын 200 жилийн турш баримталж ирсэн байр суурийг өөрчилж буйг онцлон тэмдэглэсэн тэрээр "2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх ба дараах амьдрал бий болсон нь маш тодорхой байна. Европ, Швед, Шведийн ард түмэн шинэ, аюултай бодит байдалд амьдрах болсон. Манай улс олон зууны турш аюулгүй байдлын бодлогоо үндэслэж ирсэн Европын аюулгүй байдлын хэв журам одоо халдлагад өртөөд байна" гэж хэлжээ.

Үүнээс өмнөхөн Финланд улс мөн НАТО-д элсэхээр шийдвэрлэснээ албан ёсоор зарласан билээ. Тус улс нь ОХУ-тай 1,300 км хилийг хуваалцдаг бөгөөд өнөөг хүртэл зүүн хөрштэйгөө дайсагналцахгүйн тулд НАТО-д элсэхээс татгалзсаар ирсэн юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Швед, Финланд улсуудад "НАТО-гийн үүд хаалга нээлттэй" гэж мэдэгдээд байгаа билээ. Харин Оросын байна.

Эх сурвалж: CNN, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.