Засгийн газрын энэ долоо хоногийн /2022.05.11/ ээлжит хуралдаанаар "Төрийн хэмнэлтийн тухай хууль"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн өмчит байгууллагын дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ.
Үүнтэй холбогдуулан төрийн өмчит компаниудын дэд захирал болон зөвлөхүүд ажлаа хүлээлгэн өгч байна. Тэдний нэг нь өнгөрсөн хоёрдугаар сард Хөгжлийн банкны дэд захиралаар томилогдсон хуульч Ж.Эрхэмбаатар юм.
Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй шалтгаанаа "2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн үндэслэн, Монгол Улсын Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө" хэмээн тайлбарлажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.