Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдоод удаагүй байгаа МАН-ын гишүүн С.Мөнхчулуун дараах уриалгыг гаргажээ.
Тэрбээр, "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Монгол хэлний тухай, Зар сурталчилгааны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Нөхөрлөлийн тухай, Сонгуулийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Төрийн хяналт шалгалтын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, зах зээлийн эдийн засгийн зөв тогтолцоог хөгжүүлэх нь бидний зорилго юм.
Ил тод, нээлттэй байх явдал нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг учир бид цахим хуудсаараа дамжуулан өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэйгээр мэдээлэх, иргэд, аж ахуй эрхлэгчдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч шуурхай шударга шийдвэрлэх болно. Манай байгууллага нь дээрх есөн хууль болон Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулж, хяналт шалгалт хийж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болно.
Иймд иргэд, хэрэглэгчид та бүхэн дээрх хууль тогтоомжууд зөрчигдөх нөхцөл байдал үүссэн талаархи мэдээллийг бидэнд ирүүлж үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас өөрт учирсан гэм хорыг арилгуулах, хохиролыг нөхөн төлүүлэх замаар эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалуулах боломжтой юм.
Мөн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог хууль, журмын зохицуулалттай болно.
Манай байгууллага хэдийгээр 30 хүрэхгүй орон тооны байцаагчтай үйл ажиллагаа явуулж буй хэдий ч иргэд, хэрэглэгчид Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар 3 сая 400 000 мянган орон тооны бус байцаагчтай мэт ажиллах боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Самданнямын Мөнхчулуун" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгвэл цалингаа авая
Амжилт хүсье
Амжилт
Маш зөв. Олон мэргэжлийн хариуцлагатай, эх орныхоо эрх ашгийг хамгаалах сэтгэлтэй ,шударга ёс зүйтэй , үнэнийг мэдээлэх сайн дурын баг дорхноо бүрдэнэ дээр...мэргэжлийн холбоодын дотоод хяналтаас хүмүүсийг татан оролцуулах
Тэр бүгдийн араас явна гэж байхгүй л дээ. Тэгээд ч манайхан худлаа юм ярьж чулуу хөөлгөх л байх. Гол гол асуудлууд байна шүү. Тухайлбал үнийн үндэслэлгүй хөөрөгдөлт, хүнсний аюулгүй байдал, гээд байнаа байна.
Зөв амжилт хүсье хаана хаанаа хариуцлагатай байя