Улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан. Э.Оюунболд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх түүний гомдлыг хянан хэлэлцээд, МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгосон билээ.
Үүнтэй холбогдуулан спортын арбитрч, өмгөөлөгч Г.Батзаяа өнөөдөр/2022.05.13/ тайлбар өгсөн юм. Тэрбээр "Спортын арбитрын шийдвэрийг бөхийн холбоо дагах үүрэгтэй" гэж мэдэгдэв.
Өмгөөлөгч Г.Батзаяа:
-Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр 2017 онд байгуулагдсан, Монгол Улсын спорттой холбоотой зөрчил, маргааныг дотооддоо шийддэг байгууллага. Манайх нийт 65 спорт холбоо, олимпийн хороотой хамтын ажиллагааны гэрээтэй. Олон улсын арав гаруй спортын арбитрын байгууллагатай, Олон улсын олимпийн хороотой, спортын шүүхтэй гэрээтэй. Бөхийн холбоотой ч 2017 онд гэрээ байгуулсан.
2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр улсын арслан Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бөхийн холбоонд холбогдох маргаан үүсгэхээр нэхэмжлэл гаргасан. Гол агуулга нь иргэн Э.Оюунболд бөхийн холбооны допингийн дүрэм нь дэлхийн допингийн дүрэм, олон улсын стандартад нийцээгүй байна гэсэн шаардлага хүргүүлсэн.
Хоёрдугаарт, дэлхийн допингийн дүрэмд үл нийцсэн заалт буюу бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан допингийн заалт зөрчилтэй гэж Э.Оюунболдтой холбогдох хэсгийг нь хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж өгнө үү гэх шаардлага тавьсан.
Гуравдугаарт, үндэсний бөхийн холбоог уучлал гуйж, олон нийтэд мэдээл гэсэн.
Дөрөвдүгээрт, 2021 онд болсон залуучуудын холбооны бөхийн барилдааны өмнөхөн Э.Оюунболдтой байгуулсан хариуцлагын гэрээг хүчингүй болгож өг гэсэн.
Арбитрын ажил он дамжин явагдаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гарсан. Шийдвэрийн агуулга допингийн эсрэг дүрэм, олон улсын конвенцийг дагаж мөрдөх. Бөхийн холбооны дүрмийн 7.3.о-д заасан заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн. Үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг арбитрын бүрэлдэхүүн хангаагүй. Өөрөөр хэлбэл, дөрвөн шаардлагын хоёрыг нь арбитр шийдсэн.
Энэ шийдвэрийг бөхийн холбоо дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрэв дагаагүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх ажиллагаа үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yahaaraa uuchlalat guidgiin, iim umhii muuhai uner mongold l bh yum, naad gahai shig nuhur chini uuruu doping hereglesen sandghiin. mongold er ni eruul uzel gej bhaa baij dee, iim niigemd eruul setgehuitei yamar ch hun amidarahiig ul husej yavhiig l husne
Үгүй тэгээд допинг илэрсэн нь таны зөв уучилаарай гэх юмуу.юу гээчийн юм болоод байнаа
Допинг илэрсэн бүх бөхчүүд заргалдаж барилдах эрхээ сэргээлгэж таарах нь Бөхийн холбоо ямарч эрх мэдэлгүй болж иаарах нь.
Өө хөөрхий өөхний гарц өндөртэй болохоос тийм тасарсан ур чадвартай бөх юм ууу.Бөхийн холбооны бүх ажлыг нурааж байна..Шудрага юм баына уу.
Монгол бөхийг новш болгож байгаа амьд допинг түй энэнд Баагий аварга Ерөнхийлөгч Ерөнхий сайд гээд хамгаалалтаас их юм байхгүй өтөж ярттатлаа шаачаад зогсоод байхаар аргагүй бүгд ичээд зугатлаа.дийлэхгүй болхоороо яалаа яалаа гэнээ өмхий баасаа хараад жаргаж үхцгээ өмөөрөөд байгаа гарууд
Батсуурь бүрэнтөгс нарыг зогсоох ганц хүчтэн
Vnen shvv zuw demjij bna
Допинг хэргэлсэн юм чинь хариуцалга заавал хүлээх ёстой өөрийгөө арай л их өмөөрөх юм бараг допинг хэргэлсэн нь тэгээд энэний зөв гээд шүүхээр гаргуулчих юмаа тийм л юм бол анхнаасаа хэрэглэхгүй байхгүй яасын хэргэлсэн бөхчүүд ухамсраараа шийтэглээ хүлээгээд уучлалт гуйгаад л болоод байна
Бүр давтан хэрэглээ биз дээ энэ арай л уу яагаад энэ шүүх ийм шийдвэр гаргасан юм бол нэг биш 2 ч удаа илрээ биз дээ харин шийтэглээ арай хөнгөрүүлж өгнө үү миний буруу гээд холбооноосоо гуйж болдоггүй юм байх даа хайран сайхан залуу буруу л сэхээд байна даа эхнээсээ хүн амьны хэрэгт орлоо юу л болоод байна даа
Zaluu hunii huvid 8jil hetsuu oyunboldig 8jileer batsuuri purevdagva 2iig 6jileer busd buhchuudiig 5jileer hasval taarah bishuu avarguud geheerei talbain gold zogsoj eserguutslee ilerhiileed barildaj boldog yum uu
Төрийн наадмын зүлэг ногоон дэвжээний хажууд, түмэн олны нүдэн дээр эрээ цээргүй илт цагаандаа гаран даваа наймаалцаж буйг Монголын ард түмэн лав л 6 сая нүдээр харсандаа. Монголчуудыг, Монголын соёлыг доромжилсондоо уучлал гуйх ёстой! Зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө барилдах эрхийг нь хасах нь шудрага хэрэг болно!!!
doping geechiin darvaij ervaitlaa uugaad erguu ym shig barildaarai! geed Mangaljav hadag bariad zogsoh yostai bolj bn , evguitvel zasuulaa ch tongorch byriig uzuulj boloh gene medeetei bgaarai!
Допинг илэрсэн бөх ингээд л эрх сэргэх үү ! Тэгвэл тэр өндөр өртөгтэй шинжилгээг анхнаас авах хэрэг юу байна? Допинг илрээгүй гэж байгаа бол тэр Солонгос шинжилгээний хариу гаргасан улс нь л уучлал гуйдаг юм байгаа биз.! МБХ-наас шаардах юм зөвхөн хугацааны тухайд л байж болно! Бусад нь бол ёстой май шүү!!!
М Ү Бөхийн холбоог татан буулгах болсон цаг үеээс хоцорлгдсон. Шинэ залуу үе гаоч ирж байгаа үед тохирохгүй болжээ. Утга агуулгаа ойлгохгүй хоцлрогдсон.
Бүгд л допингоо хэрэглээд барилдаад байж дээ. Давтан допин хэрэглэсэн хүн барилдана гэж байгаа бол
100,101 jiliin buhiin turuug manai Ufs-n buh awah estoi yum aa (ene hulduu mahan bumbugiig barilduulahgui bh ni zuw)
Зөв. Допингийн асуудал чинь анхнаасаа хуйвалдааны шинжтэй, процедурын маш өлдаатай, тэгш бус, ялгаварлан гадуурхсан , Магалжав зөвхөн Оюунболдыг барилдуулахгүй бх бүлэглэлтэй тохироотой тэргүүний нэр зүүж бгаа хүн байж болох этгээд байх шигдээ. Энэний хууль шүүхийн дээгүүр алхах гэж юу бдаг юм. Талцлыг улам өдөөж бгаа тул өрсөлдөх хэмжээний Эвт, өв уламжлалт монгол бөх гэсэн холбоо байгууож өрсөлдөж хэлмэгдүүлэлтийг зогсоох хэрэгтэй.
Ноёны бөх дийлдэг гэх уламжлалаа дагаад байгаа юмуу. Допингийн олон улсын хоригт оровдоо
аливаа спортын ч бай юу ч бай эгнээнд нь нэгдээд явж байгаа бол дүрмийг нь дагах учиртай .Тийм учраас дүрмийн бус зүйл хэрэглэсэн тэр нь тогтоогдсон ,давтан хэрэглэсэн бол жамаараа л болох учиртай .Тэрнээс та допинг хэрэглэсэн байна уучлаарай таны зөв гэнэ гэж бодож байгаа бол энэ эндүүрэл эвлүүлэг байх өө
Яасан гэж барилдуулдаг юм бэ дургүй хүрж бна
Монголын спортын арбитрын шүүх гэж Дэлхийн допиингийн төвөөс илүү эрх мэдэлтэй байгууллага гарч гэнэ үү Ёстой супэр ониго больж үз тийм эрхтэй дурьтай хүний амны зугаа болдог асуудал биш Олон улсын зөвшөөрөгсөн допингийн асуудлыг нэг дурын нэг дурак гарч ирээд орилдог асуудал биш Одоо бүр олон улсад хориотой асуудал бологох нь Орилогч юу ч мэдэхгүй чамаас болж монголыг дэлхийн спортын салбараас хасуулахнэ дээБольж үз тийм юм байхгүй
T1 nuhur 2 udaa ilree biz dee yundaa zargaldaad baidiim