УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа, Б.Бейсен нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шинээр байгуулагдсан хоёр яамны сайдыг яаралтай тохилохыг шаардан, шаардлага хүргүүлж байгаагаа мэдээлэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2021 оны 12 сарын 11-нд "Шинээр хоёр яам байгуулахгүй бол болохгүй байна" гэсээр байгаад Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцааны холбооны яамыг байгуулж байсан. 50 тэрбум төгрөгөөр төсвийг нь баталж өгсөн. Гэтэл энэ хоёр яам байгуулагдаад хагас жил болж байхад одоо болтол сайдгүй байна. Бидний олж сонссоноор УИХ-ын гишүүдээс сайдад тавих гээд байгаа тул хүлээгдээд байгаа гэнэ. МАН боловсон хүчингүй болсон юм уу, улсын ажлыг ингэж гацааж болдог юм уу?!
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ 61 гишүүндээ бариулж идүүлэх гэж байх шиг байна. Сайд болохын төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй хүмүүс энэ хоёр яамыг сайдгүй байлгаж байна. Ард түмний амьдрал өдөр ирэх тусам дордож байна. Сайдуудаа хурдан томилооч ээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2 Сайд .томилилоо гээд улс баяжаад ард бидний амьдрал сайжрах биш 2сайдын хангамж хэмнэгдэж байг
Сайд, даргаар Монгол улс дутаагүй сайд, дарга нараа танаж ажил хийдэг хүнээ нэм