СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-12

Э.Бат-Үүл: Д.Сосорбарам руу шившлэгтэй нунтаг цацсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.12/ С.Эрдэнийн Ардчилсан намаас "Монголоо Беларус болгохгүй" хөдөлгөөний талаар болон цаг үеийн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус хэвлэлийн хуралд Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам оролцож, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам: 

-Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг. . Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эрх чөлөөт капиталист тогтолцоог бий болгоод өгөөч. Үнэт зүйл чиглэл зорилгодоо хариуцлагатай хандаж, нэгдмээр байна.

Миний хувьд хань болъё. Төрд нэг ч өмч байлгахгүйгээр бүгдийг нь эрэмбэ дараатай хувьчлаад цаашаа явъя. Үндсэн хууль бол төрд олгосон эрх дарх ямба биш. Харин төрийн хүчирхийллээс иргэдээ хамгаалах ёстой хууль. Алдаж байж онодог. Бие биедээ битгий хатуурх. Одоо нэгдье. Өнөөдрөөс эхлээд амьсгаа хураах хүртлээ би энэ үзэл санаатайгаа хамт байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.БАТ-ҮҮЛ:

-Намынхаа залуучууд, төөрөлдөж яваа гишүүдийг Д.Сосорбарам ахынхаа мөрөөр намдаа эргэж ирээрэй гэж уриалж байна. Сүүлийн сар орчмын хугацаанд Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг үл хүндэтгэх байдал газар авах боллоо. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Гадаад Харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын тэргүүлсэн бүлэглэл бий болоод үйл ажиллагаа нь улам эрчимжиж байна. Миний нэрлэж байгаагаар .

Ямар ч Элчин сайд улс орны хэрэгт бүдүүлгээр оролцож байсан жишиг дэлхийд байхгүй. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн Монголын ард түмнийг Владимир Путинээр айлгах гэж оролдсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулга ОХУ-ын ялалтын баярыг түрэмгийллийн баяр болгон хувиргаж байхад хүндэтгэл үзүүлсэн. Илтэд өдөөн хатгасан үйл ажиллагаа явагдсан. Өчигдөр олон зүйлийн зангилаа харагдсан. .

Монголчууд ингэж доромжлуулахгүй. Хэлмэгдсэн хүмүүс биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж амь насаа өргөсөн. Тавдугаар сарын 25-ны 11:00 цагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үл тоомсорлож байгаа хүмүүст өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэх цуглаан хийнэ. Бид дахиж колоничлогдохгүй гэдгээ илэрхийлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооны дарга Х.Алтанхуяг:

-Улс төрийн ээдрээтэй цаг мөчид АН-ын Дотоод сонгууль давхцаж байна. Өнгөрсөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний Бодлогын Хорооны ээлжит эргэлтийн сонгууль /ротаци/-ийн товийг зарласан байгаа. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 15 ны хооронд ҮБХ-ны гишүүдийн бүртгэл явагдана. Сурталчилгааны хугацаа 2022 оны 05 сарын 16-27-ны хооронд явагдаж 29-ний өдөр санал хураалт явагдаж дуусгавар болно. Нийт ҮБХ-ны гишүүний 304 суудлаас 123 суудал дээр эргэлтийн ротаци явагдана. Ардчилсан намын нийт гишүүддээ хандан уриалахад ҮБХ-ны гишүүний эргэлтийн ротацид оролцож, өрсөлдөхийг хүсвэл Ардчилсан намын төв байрны 3 давхар, Дотоод сонгуулийн Хороон дээр ирж бүртгүүлэхийг урьж байна.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Ардчилсан нам эхлээд намын гол уураг тархи болсон ҮБХ-ны төлөөллийн байгууллагаа шинэчлэх ажил руу орж байгаа. Мөн улс төрийн зөвлөлийг шинэчлэн байгуулах шаардлагатай. Одоогийн улс төрийн зөвлөл нь үндэсний хэмжээнд манлайлал хийдэггүй, бодлого ярьдаггүй хүмүүсийн цугларал болчихоод байгаа юм. Бодлогын нам болж өөрчлөгдөж байгаа тул энэ чиглэл рүүгээ бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт хийх ёстой. Хоёр журмаа шинэчилж УДШ-д хүргүүлсэн. Эргэлтийн сонгуулийг зарлаж, энэ сарын сүүл гэхэд ҮБХ цэгцэрнэ. Үүний дараа намын даргын асуудал яригдана.

Нэгдүгээрт, Монгол Улсын Еөнхийлөгчид хандаж санал солилцох хүсэлт тавина. Учир нь Монгол Улсаа зүрхэндээ багтааж харах ёстой цорын ганц албан тушаалтан. Ерөнхийлөгч ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Ардчилсан Үндсэн хуулийн цаана Монгол Улс байдаг учир Ардчилсан намын тулгуур багануудтай албан ёсоор уулзана гэсэн хүлээлттэй байгаа.  Ардчилсан намын удирдлагуудтай саяхан уулзахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ирээдүй, геополитикийн талаар зөвлөлдөхгүй бол болохгүй байгааг хэлж байсан. Засгийн газар улс төрийн галаа намжааж чадахгүй байгаа учраас Монголын ирээдүйг том зургаар харж чадахаа больсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, ёс суртахууны үүргийн хувьд хариуцлага хүлээнэ гэж найдаж байна.

Хоёрдугаарт, Улсын дээд шүүхэд хандаж мэдээлэл хийнэ. Ардчилсан Үндсэн хуулийн хувьд Дээд шүүх эрх мэдлийг олж авсан. Үндсэн хууль болон бусад хуульд Дээд шүүх захирагдах үүрэгтэй. 2017 онд Ардчилсан намын үзэл баримтлалыг бүртгэж баталсан. Баталсан үзэл баримтлалын дагуу ардчилсан засаглалтай, хувь хүний үзэл баримтлалыг дээдэлсэн парламентын засаглалд тууштай байна гэж зарласан. Гэтэл энэ үнэт зүйлийн эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн хүний эсрэг хатуу байр суурьтай зогсох ёстой. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд баталсан дүрмийн дагуу Ардчилсан нам зохион байгуулалтаа хийж яваа билээ. Иймээс Ардчилсан намын эсрэг явж байгаа хүмүүст зориулсан үйл ажиллагаа хийхгүй байх гэж найдаж байна.

Гуравдугаарт, Нийт намын дэмжигчдэдээ зориулан Ардчилсан нам үндэсний ухамсар, үндэсний эрх чөлөөгөө хамгаалах үзэлтэй босч ирсэн. 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад ёс суртахууны хувьд өмгөөлж чадаагүй. Иймээс бид нам гүрнээ, удирдагчдаа хэлмэгдүүлэлт рүү түлхэж хаясан. Энэ гашуун сургамж дээр үндэслэн 1990 онд ардчилсан хувьсгалыг Монголд авчирсан. Тусгаар Монгол байж аливаа асуудлыг шийддэг байх гэж ардчилсан үнэт зүйлсийг батлуулсан юм. Энэ үнэт зүйлийг тээж Ардчилсан нам байгуулагдсан учир гишүүддээ хандан үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдье гэж уриалж байна. Бидний эргэн тойронд зэр зэвсгийн болоод, оюун санааны гэсэн хоёр хүчин зэрэгцэн оршиж байгаа ч алсдаа оюун санааны хүчин дийлнэ гэдэгт итгэдэг. Тийм учир нийт гишүүдэд үнэт зүйл оюун санааны хүчинд нэгдье гэж уриалж байна гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (41)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
182.218.197.136

Хувийн өмчөө улсд алдчих вий гээд Намдаа эргэж ирж бгаа юм бна.

Зочин
1 жилийн өмнө
51.89.228.104

Ард кино театраа өгөөч луйвардсан театраа хамгаалах гэж ирж бгаа л гэнэ дээ

Отгоо
1 жилийн өмнө
66.181.189.48

Ийм туйлбаргүй хүн гэж байх юм. Саяхан л АН үүрд баяртай гээд л явсан биз дээ Сосорбурам Ард кино театраа алдчихвий гээд хувийн өмч гэж хашгирсаар эргэж ирж бгаан биз дээ. Бас тэр Өнөрбаяр гэж хүн ямар айхтар юм хэлчихвээ юун зэр зэвсэг нтр вэ

зочин
1 жилийн өмнө
66.181.161.58

30жил хулгай хийсэн хулгайч нар амь нь гарах гэж байна ш дээ, энэ хулгайч нарын хувийн хөрөнгө гэж байхгүй бүгд улсын бүгдийн хураа энэ хулгайч нарын хөрөнгийг хураах зоригтой шударга аавын хүү гарч ирэх л ёстой

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.166

Намын эрх ашгийг улсын бодлого шийдвэрээс дээгүүр тавьж ирсэн хар лай ланчиг чин энэ дээ одоо нам гэхээс илүүтэй улс ороноо бодоо

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.20

Хүмүүнлэг ардчилсан нигэм байгуулахаа больж сонгодог капиталист нийгэм байгуулахаар шийдсэн гэнэ дээ.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.23

Хаха. Энэ АН д эрүүл ухаантай хүн бна уу. Батирээдүйгүй ллрууд хүний санаанд багтамгүй юм ярьж явах юм. Гүтгэх доромжлох тус болсон луугаа нулимхаас өөр юм чаддаг юмуу. Ийм болохоороо дээр дооргүй дампуурч бусад руу буруугаа чихэж явдаг байхгүй юу

иргэн
1 жилийн өмнө
66.181.187.223

Сосорбарамаас Ард кино театрыг яаралтай авч, Бат үүлийг шоронд нь оруулах хэрэгтэй. Батүүлийг ийм хэрүүл хийлгүүлэхийн тулд МАН шоронгоос түр гаргаад буй. Элбэгдоржийн суганы үс Өнөрбаяр гээч бэтэг бол улс төрийг байтугаа унасан приусаа зөв залж чадахгүй өөдөсхөн байгаа юм.

Зочиг
1 жилийн өмнө
66.181.161.38

Өөрсдийгөө АН гээд бодчихсон эргүү гарууд

Зочин
1 жилийн өмнө
202.131.251.149

Одоо та нарыг тоодог хүн үгүй болсоон.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.50

Шившлэгтэйг нь энэ зөнөг саарал яаж мэдсийн шорондоо үхэж байхгүй залуучууд уруу татаад л дээр нь Баянхонгорынхон гэж яацан ацнууд вэ хэдэн биенээ хэмлээд л Увс ч ялгаагүй мөнгө хөрөнгө сандал ширээний төлөө үхлээ л дээ энэ 2 аймаг.н дээшээ гарч түрүүлж гударсан нөхөдүүд хоорондоо л алалц улс эх оронд бүү гай болцгоо

Аймшиг
1 жилийн өмнө
202.126.89.122

Транпийн хэлсэн үгийг энэ нөхдүүдэд уншуул . Барам гуай Жанжин Сүхбаатар хэзээ ч та бүгд шиг цүнх баригч байгаагүй . Тунгалаг тамир киног үз .жанжиний хэлсэн үгийг сонс Та бүгд энэ 30 жилд жинхэнэ утгаараа дээрэмчин тонуулчин луйварчин , улс орныг гутган үймүүлэгч болж . Барам чинь түүх доромжолвол түүхийн сүнс өшөөгөө амархан авна шүү түүхийн сүнс .

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.50

Хэн хэзээ Монголыг Беларусь болгочих гээд байгаан энэ зөнөг салга юу гуцна вэ дуугай л төрийн хамгаалалтанд шорондоо кэвтэж байвал барав

Зочин
1 жилийн өмнө
202.21.98.10

Хувьдаа асан хөрөнгүүдээ буцааж өг. Ардчлал нэртэй цөөн хүн баяжсан шүү

Базар Базаргүр
1 жилийн өмнө
66.181.189.35

Энэ олон нам эвсэл холбоод эвлэлдэн нэгдэж нэг зүгт нэг замд нэгэн чиг бодлогоор явж яагаад болохгүй гэж энэ цөөхөн хүн амтай газар дээрээ газар доороо баялагтай нутаг дэвсгэр томтой зөв бодлоготой нэг зорилготой ажиллах шаардлагатай болоод удаж байгаа шүү

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.125

Монгол төрөөс элбэгээ батүүл эрдэнэ 3 алга болооч дандаа хор хутгаад хутган үймүүлэх юм

Оросыг дэмжигч
1 жилийн өмнө
192.82.90.196

Ёстой эргүү хүүрнүүд юмаа.3сая иргэдийг энэ АНын 30 галзуу төлөөлөх юм гэнэ.Хэний дураар бидний өмнөөс үг хэлж байгаан.Сосорбарам АРД кинотeатраа алдана гэхээс голдоо хорсож үхлээ

Борис
1 жилийн өмнө
202.126.88.168

Ямартай ч Оросын өгөөмөр тусламжийг мартаж болохгүй?Оросын эсрэг дайсгансан ажиллагаа явуулж байгаад гүнээ харамсаж байна. Манай улсын тусгаар тогтнолын баталгаа ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС юм.хоёр орны стратегийн түншлэл найрсаг харилцаа мөнхийн байх ёстой? Украины асуудал өөр сэдэв юм. Хятадад 30мянган хонь өгч болж байсан. Одоо ОХУлсыг орхиж болохгүй?Энэ байтугай хөрөнгө оруулалт манайд хийсэн байдаг юм билээ.

Zochin
1 жилийн өмнө
103.229.120.168

Ard tumnee bitgii taltsuulaad baigaachee zalhaj bn shuu

Ах
1 жилийн өмнө
192.82.73.80

Батүүл Сосорбарам 2 бага солиор . Со чи ид шидтэн үү эргэж ирлээ гээд хуцаад байх юм. Ча м шиг зөнөсөн өвгөн юү ч хийж чадахгүй хор л найруулах байлгүй дээ. Чи Путинтэй харгалдах хэмжээний хүн мөн үү. Чойбалсан Цэдэнбал гуайтай өөрийгөө жишээд доромжлоод байх юм түүх гэдэг чинь тухайн цаг үеэрээ байдагийг сана. Эд нар чинь бид нар болон чамд хүртэл тусгаар тогтнолоо хамгаалж хүлээлгэн өгсөн юм шүү. Чи үүний оронд авилга хээл хахуул, хөгжилийн банкны луйварчидын талаар болон шүүхийн завхарлын талаар тэмцэх юм бол 2 гар 2 хөлөө хүртэл өргөж дэмжинэ шүү

Ах
1 жилийн өмнө
192.82.73.80

Чам руу гурил цацах багадаж бна. Баас шээс цацах байсан юм. Одоо луйвраар авсан өмчөө алдахаас айгаад ийм юм хийж бна. Чи төрийн соёрхолыг хүзүүгүй хулгайчийг ерөнхийлөгч байхад хулгайлж л авсан шүүдээ.

zochin
1 жилийн өмнө
66.181.177.114

yasan be шившлэгтэй гурил цацуулаад Со маань тэнгэрт халиа юу.

Зочин
1 жилийн өмнө
202.131.250.130

Өнөрбаяр хужаагийн үзэлд нэгдэе гэсэн байна арайчдээ. Бидний эргэн тойронд зэр зэвсэг, оюун санааны гэсэн хоёр хүчин оршиж байна гэдэг нь Орос, Хятад 2-ыг хэлсэн далд утгатай үг байна. Оюун санаа нь ялж бид нэгдэнэ гэж байгаа нь хужаад нэгтгэх тухай ойлголт болж байна энийг ойлгохгүй хүн хэн байхав дээ

Энхбаяр
1 жилийн өмнө
202.126.88.159

Орос улс үгүйгээр монгол улс оршин тогтоход хэцүү

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.22

So bol teneg hun shal hudalaa gaviya shagnal ogson butsaaj avah gehees iluu hatuu shiitgel onooh heregtee

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.22

So bol teneg hun shal hudalaa gaviya shagnal ogson butsaaj avah gehees iluu hatuu shiitgel onooh heregtee

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.171

Сосорбарам дорны цагаан саран зүүд гуйя гэдэг дуугаа дуулаадл байж байхад цаанаа л нэг гавъяат шиг сүртэй харагддаг шившлэгтэй гурил цацуулсан гэж бодож байгаа бол дорны цагаан сарангаа дуулаад явж байвал алзахгүй уул ньмэрэгжлийнхээ ажлыг хийж байвал сүртэйсэн

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.35

Хөгтэй ч амьтад болдоо...кккк

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.52

Төрийн өмч байх ёсгүй гэнэ үү энэ одоо яасан өлөн нь арилаагүй хөгшин төгцөг вэ өөр юу авах гээв

Zochin
1 жилийн өмнө
202.126.89.76

Sosko hugshuu,uulee ta hoyroor ard tumen dutahguiee amaljinaaa. tanai uzel bodol yu we?heniihwe? Uuliin bodol uu soskogiin bodol uu. Yunaas ulbaalaad tegj boddog bna. Ta nar odoo tetgewertee garaad amraa. Ta nariin tsag ye ungursuun. Ta nariin gawiya ene niigem shvv. Iim niigemees zalhajiinaa. 30jild hiij chadaagu yumaa odoo ta naraas huleeh ch gjdee.

иргэд олон түмэн
1 жилийн өмнө
64.119.27.23

Монгол улсын өнгөтэй өөдтэй бүхнийг авч залгисан улс төрийн нам хэссэн луйварчидад ичих нүүр гэж байна уу? та нарын хэлсэн үг нохой хуцсантай адил болждээ?одоо улс оронд бага шиг гай болохоо бодоцгоо?

Зочин
1 жилийн өмнө
202.180.218.21

Мөн ч бантагнуулж, ард түмнээр тоглож, доромжлоод байна даа Учираа олохгүй байгаа хүүхдүүд шиг л аашлах юм даа Ардчилсан зарчмыг өөрсдөө л унагаад ийм байдалд хүргэсэн шүү дээ Өөгөө өөрсдөөсөө хайцгаа Та нарын иймэрхүү тууштай биш, орж гарсан зангаас болж ардчилал үнэгүйдэж бусадын идэш болж ард түмэн туйлдаж байгаа шүү

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.7

Их шударга ёс ярьж жүжиглэж байна даа. Бат-үүл, Сосорбарам, Элбэгдорж, Эрдэнэ нар Зоригийг хөнөөх ажлыг зохион байгуулсан хүмүүс. Монголчууд мэдэж байгаа. Хэзээ нэг өдөр эд нар дээлээ нөмрөх болно.

Зочин
1 жилийн өмнө
109.43.243.49

Putin bolon Battulga uund yamar hamaa baina . Ingej haa hamaagui uls turjij bolohgui ee

Уулын малчин.
1 жилийн өмнө
66.181.161.116

Болчимгүй ,амьдалаас тасарчихсан, амьдралын хөдөлмөрийн амтыг мэдэрдэггүй, луйвраар голдуу хөрөнгөжсөн гарууд ичих зовох гэдэг ойлголтыг мартчихсан ийм л жүжгийн гарууд .эднийг ард олон тоохоо болиод удлаа даа.

Бяк бяк бяк
1 жилийн өмнө
202.55.188.108

Битгии тэнэгт ардчилал бол монголыг мөхөөх гай гамшиг яр тэмбүү хорт хавдар юмшүү

ард
1 жилийн өмнө
64.119.19.206

Батүүл л ийм яриа гаргасан болхоос нэг гурил цацхад шивлэг энэ тэр гэх юу л байв гэж тэгэд бас удаан үхүүлдэг хор ч гэх шиг хүнийг ингэж гүтгэн гүжирдэж болж байгаа юм уу? Батүүл ард иргэдээс өчнөөн тэрбумын мөнгө төгрөг луйвардсан гээд ярихлээ намайг гүтгэж гүжирдэж байна гэдэг биз дээ хүнийг гүтгэх гүжирдэх ямар байдгыг чи мэдэх байх гэхдээ үнэн юм гэж бас байдаг үнэн юмны учир нь олдох байлгүй дээ...

Зочин
1 жилийн өмнө
103.26.193.77

Эсвэл ийм мунхаг хүмүүс юум уу ахан дүүсийг нь алж байхад чимээгүй байх ёстой юум уу 8 жил бага хугацаа юум уу аль өнгөрсөн 37 он ярих юум тэртээ дээр үед Москваг 5 удаа шатаасан бидний өвөг дээдэс эд нар тийм яриад байна уу одоо шинэ эрин үе

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.64

Хуц мой

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.71

Сосорбарам авсан өмчөө буцааж өг битүүл ан даргаа өгөөд шороондоо эргэж очоо

Зочин
1 жилийн өмнө
139.5.218.125

Төрийн мөнгө иддэгээ л больчих та нар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.