СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жагсагчийг өшиглөсөн цагдаагийн албан хаагчийн хэргийг "хаажээ"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

"Монголдоо сайхан амьдаръя. Ажлаа хий" залуусын тайван жагсаалыг тараах үеэр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж нь саатуулагдаж байгаа нэгэн залууг араас нь өшиглөж байгаа нь бичлэгт үлдсэн байдаг. 

Энэ үйлдэлтэй нь холбогдуулж, өмгөөлөгч С.Асланбек, П.Еркебулан нар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргажээ. 

Харин тус хэлтсээс шалгаад "гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй" хэмээн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна.

Иймд өмгөөлөгч нар Нийслэлийн прокурорын газарт хандахаа мэдэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.238

ЧД ийн цагдаагын офицерүүдийн нэр хүндийг хоромхон хугацаанд шалаар нэг болгосон доо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.