- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.05.12/ болж цаг нь тулсан Евро болон Самуурай бондын өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаарх танилцуулгын хариуд ЗГХ-аас ямар шийдвэр гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн билээ.
Үүнээс гадна өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах шийдвэр гарчээ.
Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204,5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна.
Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна.
Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна.
Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яс , өөх ихтэй байдгаас л борлуулалт муу байгаа шүү дээ. Уг нь юмыг хийсэн шиг хийдэг хянасан шиг хянадаг бол ч....
Nuutsiin ys gej nerleed zaraachee tegvel sain zaragdanaa
Хаана зараад бгаан? Дэлгүүр болгонд зарж болдоггүйму?
Хаана тэр сайхан мах зараад байгаан Дамба хавиар алга Хэдэн дэлгүүрээр ороход хоосон нэг бол яс хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байна Битгий худалаа ярь нэг удаа үхрийн махтай таараад баярлаад авсан дан яс байсан
Нөөцийн махаа дэлгүүр болгонд зарах хэрэгтэй. Хэдхээн дэлгүүрт тавьчхаад л борлуулалт байхгүй гээд байна.Ууттай хөрөөдсөн махыг харж байхад яас голдуу л харагддаг. Гуя хаа нурууг нь тусд нь үнэлээд зарчихдаг үлдсэн хаа чөмөг гэх мэт яснууд нь уутанд савлагддаг нь үнэн аль аль талдаа л анхаармаар байгаа юмдаа
Mongol argaar evdeed zarj borluulj boldoggui ym uu.
ёсдоодоо идэх махгүй ясыг хэн авахын бэ
Олон газараар борлуулаа
Багануурт ирээл ар өврийн хаалгаар таньдагууддаа гайгүйг нь өгөөл яс өөх л үлддэг юм билэ хаагуур зарагдах нь мэдэгдэдгүй нэг мэдэхэд ирээд дууссан бдг
Эрдэнэтэд бэлтгэсэн үхрийн мах л лав саыхан мах байсан шүү яс мах өөх ньтэнцүүхэн байсан би хоёр ч удаа хорооныхоо дэлгүүрээс авсан амт нь ч сайхан л байсандаа
uhriin mah ni irenguut duuschihdag honinii mah ni nil uuh yas l bhiin bn le shd
US ihtei unetei bn
Үнээ буулга Яс тхтэй болохоор авах сонирхолгүй байна Хямд байвал авна шүү дээ
Жижиглээд ууталчихсан мах чанар муутай байдаг. Гулуузаар нь жижиглэнгийн үнээрээ зарвал хүмүүс үзэж хараад авах нь дээр байдаг. Гулуузаар нь үнээ нэмчихсэн. Зоориноос очиж авах болдог.
Mahnaasaa yas ni ih deer ni ard irgediin chin hudaldan awah chadwar ni dood tvwshind bna shvv. Ard irged chin vneheer hetsvv bna tsalin munguu nemeechee bid chin mah gurilaar l hoollodog shvvdee arai l yumaa
Нөөцийн мах үхэрийн мах ховор байна мөн худалдан авах чадвар маш муу болжээ махаа авах мөнгөтэй хүн цөөхөн болсных шүү дээ цалингаа нэмээчээ ажил олдохгүй цалингаа өгдөг газар ховор болжээ
Сэтгэл хангалуун байсан бол борлуулалт буурах нь юу л бол