СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-11

Л.Бямбасүрэн: Төрийн албан хаагчдаа дэмжиж, улсаа хохиролгүй болгох менежмент л хэрэгжүүлсэн төдий

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Капитал банкны өрөнд хураагдсан орон сууцыг ЭМДЕГ худалдан борлуулахтай холбогдсон мэдээлэл сүүлийн үед цахим орчинд яригдаж, тэр ч байтугай УИХ дахь НББХ дээр уг асуудлыг хэлэлцэн ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг буруутгасан.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж тэрбээр өөрийн цахим хуудаст байр сууриа илэрхийлжээ. 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн:

-Миний зүгээс хууль зөрчөөгүй учир үнэн аяндаа тодорч, ус тосоороо ялгарна гэж итгэн  яаран тайлбар мэдэгдэл хийхийг хүссэнгүй. Гэвч ажил хариуцсан хүний хувьд хэдэн үг хэлэхгүй бол болохгүй юм байна.

УИХ-аас байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж бий. Уг зөвлөлийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журамд “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд зах зээлийн ханшаар банкны зээл болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Бид энэ хүрээнд авлагад хураагдсан 29 орон сууцнаас ипотекийн зээлд хамрагдах боломжтой буюу 80 м.вк-аас доош хэмжээтэй 19 орон сууцыг худалдан борлуулахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулаад байна.

Өнөөдрийн байдлаар таван иргэний ипотекийн зээл шийдвэрлэгдсэн бөгөөд арилжааны банкнаас даатгалын санд төвлөрүүлэх юм. Үлдсэн 80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг нээлттэй дуудлага худалдаанд оруулна.

Цөөхөн тоотой орон сууц гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. ЭМДЕГ-т ажилладаг жирийн албан хаагчдаа дэмжих л зорилготой. Түүнээс биш энэ тэнд бичээд байгаа шиг хэдэн дарга нартаа том м.кв-тай байр шахаад байгаа юм байхгүй.

Миний оронд ямар ч дарга байсан хууль журмаараа боломж байхад цөөн ч гэсэн хэдэн албан хаагчаа цалингийнх нь зээлийн хүрээнд байр сууцтай болгочихъё гэж бодож л таарна. Байрны төлбөр 100 хувь Эрүүл мэндийн санд төвлөрч байгаа.

Бид өрөнд хураагдсан байрыг хэнд зарагдаж, төлбөр нь хэзээ даатгалын санд орж ирэхийг хүлээж суулгүйгээр төрийн албан хаагчдаа дэмжсэн, нөгөө талдаа улсаа ч хохиролгүй болгох менежмент л хэрэгжүүлсэн төдий. Үүнийг мушгин гуйвуулж, албан тушаалаа ашигласан мэтээр сэвж байгаад үнэхээр харамсаж байгаа ч хуулиас гадуур, эрх мэдэл хэтрүүлсэн нэг ч үйлдэл байхгүй учир төдийлөн санаа зовохгүй байна. Цаашид мэдээлэл бэлтгэж байгаа нь ч, түгээж байгаа нь ч асуудлаа ойлгож, үнэн зөв бодитой хандаасай гэж хүсэх байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.11.38

Зочин. Дээрхи хөрөнгүүдийг чинь үнэ цэнээ алдахаас нь өмнө богино хугацаанд зарж борлуул гэж ЭМДЕГазарт хүлээлгэж өглөө гээд л хууль зүйн сайд нь хэвлэл мэдээлэлээр мэдээлсэн ш дээ. Тэгээд энэ Бямбасүрэн дарга нь ЭМДаатгалын үндэсний зөвлөлөөрөө хэлэлцээд борлуулсан нь харин зөв арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна ш дээ. Тэр байруудын мөнгө нь л орж байвал Дорж худалдаж авна уу Дулмаа авна уу юуны хамаа байнаа. Тэдний ажилтнууд байр авах эрхгүй юм уу адилхан л иргэн биз дээ ажил хийсэн хүмүүсээ тэгж хэлэх л байсан юм бол ШШГүйцэтгэх байгууллага, банк нь борлуулаад мөнгийг нь хийлгэчихгүй яасан юм. Худлаа попрохоо болиоч эрхэм гишүүдээ үүнээс чинь болоод ажил явахаа больдог юм за......

Зочин
1 жилийн өмнө
192.82.68.128

m2 ix ynetei bair bsan. ter yneer n zarj bgaa um uu esvel ynegyidyylj abaad xedyylee xyamdxan yneleed xynii xorongond syyj bn uu

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.21

Энэ 1 Бямбасүрэн гэдэг хүүхнийг дандаа өндөр ажилд томилох юм. Энэний цаана хамсаатан барилгын компани ашиг сонирхлын зөрчил ихтэй. Олон хүн.байгууллагыг хохироосон.АТГ шалгавал зохилтой

Зочин
1 жилийн өмнө
64.119.19.208

Энэ авгай ч но той шүү Мэргэжлийн Хяналтын дарга байхдаа бас хувьдаа олон байр авсан гээд л асуудалд ороод байсан

зочин
1 жилийн өмнө
202.9.40.223

Энэ хэдэн байрыг нь дарга нар нь авчихаагүй..эрүүл мэндийн салбарт ажиллаж бгаа эмч.сувилагч.бусад ажилчдад олгогдсон бол яагаад болохгүй гэж...банкнаас зээлийг нв гаргуулаад санд төвлөрүүлчихнө..

Зочин
1 жилийн өмнө
192.82.83.3

Энэ газар чинь бас л жирийн албан хаагчид л ажиллаж байгаа ялгаа байхгүй л нийгмийн асуудал байгаа авахыг хүссэн нь зээл юмаа хөөцөлдөөл яваа түүнээс биш зүгээр өгцөн юм шиг л сэвээд бх юмдаа байгууллагын удирлдлага хүн энэ зэргийн шийдвэрийг алба хаагчдынхаа төлөө гаргана шүүдээ

Лмсаё
1 жилийн өмнө
66.181.180.132

Үнэн булайнууд зүгээр зараад Хятадад өгөх өрнөөсөө хас С. Энхболд энэ яамыг сөнөөж байнаа!

Рр
1 жилийн өмнө
66.181.180.132

Худлаа өөрсөндөө л ашигтай юм хийж байгаа!

Бямбаа минь дээ. Арьсаа сайн хамгаалахыг бод
1 жилийн өмнө
202.126.89.87

ЭМДБ худалдан авах ажиллагаа эрхлэх Субьект биш. Төр зохицуулах ёстой. Худалдан авах ажиллагааг эрхэлдэг агентлаг бхйхад өөрсддөө зориулан журам гаргаж хэл аманд орох шаардлаггзй ш дээ. Одоо тэр газар обьектууд гээд олон асуудал үүснэ. Зариг.мн ухаж төнхөнө юм юм болно доо.

Буруу
1 жилийн өмнө
202.126.89.87

Худалдан авах ажиллагаа эрхэлх гэж өөрсдөө л журам гаргааад түүнийгээ хууль ёсны гээд байгаа болохоос биш Бямбасүрэн буруутай. Төрийн худалдан авах ажиллагааг ЭМДГ эрхлэх ёсгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.