СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-11

🔴 "Монголоо Беларусь болгохгүй!" цуглааны үеэр Х.Бээжин тэргүүтэй нөхөд АН-ын удирдлагууд руу гурил цацав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" гэх нэртэй цуглааныг өнөөдөр зохион байгуулав. Тус цуглаанд МУГЖ Д.Сосорбарам, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат нар оролцсон юм.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат:

-Монгол Улсад 2020 оноос эхлээд Ковидын цар тахал нэрээр иргэдийн эрх, эрх чөлөөг дарангуйлах болсон. Үүний дараа, 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшсэн олон хүнийг баривчилсан. Энэ улс төрийн хэлмэгдүүлэлтийг хуулийн байгууллагууд шалгаад, үйл ажиллагаа нь явагдаж байгаа гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр эргэж харахад, энэ бол

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийх үеэр бид дайныг эсэргүүцсэн. ОХУ анх Украин руу дайрахад Ардчилсан нам мэдэгдэл гаргаж, бид тусгаар тогтносон, энхийг эрхэмлэсэн улс гэдгээ зарласан. Энэ мэдэгдлийн дараа ОХУ-ын Элчин сайд И.Азизов Монгол Улсын үйл хэрэгт дотроос нь оролцож, Вений конвенцыг зөрчсөн. "Монголын Ардчилсан намын гишүүд, тэр дундаа либерал хүмүүс ээ, та нар сонс!" гэж байгаад мэдэгдэл гаргасан. ХҮН, МАН өнөөг хүртэл таг чимээгүй байгаа.

Хэрвээ гэмт хэргийг мэдсээр байж дуугүй байх юм бол энэ өөрөө гэмт хэргийн үйл шинжтэй гэж ярьдаг нь үнэн. Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталж, ардчилал, эрх чөлөөг авчирчхаад яагаад өнөөдөр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа юм бэ? Яагаад гудамжинд гарч, үгээ хэлсэн залуучуудыг баривчилж, одоог хүртэл ял эдлүүлээд, шүүхээр шийдэх гээд яваад байгаа юм бэ? 

Бид нар оросуудтай дайсан биш. ОХУ-тай бид хоёр орны бат бэх найрамдалтай амьдарна. Орост ч бас дайныг эсэргүүцэж, жагсаал өрнөж байна. Бид нар хүн төрөлхтөнтэй нэг дор байх юм уу, эсвэл шатахууны үнэ өслөө гэж айгаад эрх чөлөөгөө алдах юм уу?

В.Путины Украин улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан дайн юм. Ингэхдээ өөрийн хөрш, ардчилсан жижиг улсуудыг устгах зорилготой дайн болох бөгөөд энэ нь улам бүр тодорхой болж байна. Эдгээр жижиг улсад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай захирагдах дагуул тоглоомын улс болно гэдгийг Беларусийн туршлагаас Путин олж харсан. Тэгээд ардчилсан Украин улсыг Беларусь мэт болгохын тулд тус улс руу халдан түрэмгийлсэн. Үүгээр зогсохгүй,  Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр цуурхал тарааж, боломж гарвал биологийн зэвсгийг нь устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа явуулж, манайд халдах гэсэн алсын санаа агуулсан байж магадгүй хэмээн хардахад хүргэж байна. Монголоо Беларусь болгохгүйн тулд тэмцэнэ.

МУГЖ Д.Сосорбарам:

-ОХУ, КГБ, коммунистуудад үйлчилбэл таны хувь заяа хэрхэн төгсөхийг өнөөдөр Путиныг дэмжиж, түүний гар хөл болж байгаа нөхдөд хатуу хэлмээр байна. Монгол хүнд эрх чөлөө хэрэгтэй, монголчуудад үндэс нь хэрэгтэй. Тусгаар тогтносон, эрх чөлөөт Монгол Улс руу ямар ч орон өнгөлзөх эрхгүй, ялангуяа коммунист, фашист, националистууд. Бид олон зуун мянган хүнээ хядуулсан.

Энэхүү цуглааны үеэр үймээн самуун дэгдэж, Х.Бээжин тэргүүтэй нөхөд АН-ын удирдлагууд руу гурил цацсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

ямар муухай хүмүүс вэ

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.50

Яг хэн беларусь болгочих гээд байгаан хэдэн зөнөг өвгөн ард түмнийг үймүүлэхээ больчихоо гударсан хөрөнгө мөнгөө цуслаад гэртээ кэвтэж бай монголд тарьсан гай чинь багадаагүй худал шааж барууныхнаас мөнгө шаах гээл

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.50

za ene deeltei 2 gahain tembuutei 2 huuur bolon ene mashinii ezen 3 4 pzdaag unuudruus ehelj mushgij ger bul udam sudraar ni tsus nujtei ni holij nud ni uhnaaa alnaa pzdaaa amachiiiii

Зочин
2 жилийн өмнө
72.196.192.250

Beejin baihdaa ch yahav dee ! uneheer l Beejingiin hav bna l daa !

Ха ха ха
2 жилийн өмнө
202.126.89.46

Харин монголыг бинзенгүй , гурилгүй , явган эргээд 21 он руу аваачих гээд байгаан бишүү Сосорбарам . Пүтин гээд солиороод байхын .тэр хүний хаана ч хүрэхгүй алиа салбадай . Яг зеленский хошин шог . Жүжигчид улс орныг самардан юм бишүү . Тавилттай жүжэг шигээ сэтгээд

зочин
2 жилийн өмнө
202.179.21.245

БОЛЖ БОЛЖ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.