СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-11

🔴 "Ажлаа хий" жагсаалыг санаачлагчид: УИХ-ыг тараахын төлөө жагсана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

"Монголдоо сайхан амьдаръя, Ажлаа хий" жагсаалыг залуус санаачилж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ний өдөр төв талбайд зохион байгуулсан билээ. Жагсагчдын тавьсан 15 шаардлагыг хариуг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн.

Засгийн газрын бие дааж шийдвэрлэж чадах 11 шийдвэрийг тухайн өдөр Засгийн газрыг хуралдуулж шийдвэрлэх эхний алхмыг хийсэн бол НДШ, НӨАТ-ын сугалаа олгохгүй байх, НӨАТ-ын хэм хэмжээ тогтоох, олон улсын төлбөр тооцоо, сонгуульд хар машин ашиглахгүй, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцлах гэх мэт асуудал нь УИХ-тай хамтарч шийдэх хэрэг тул парламентэд уламжиллаа гэсэн билээ.

Жагсагчдын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хариуд сэтгэл хангалуун байгаагаа ийнхүү илэрхийллээ. 

Жагсагч Б.Даваадорж: 

-Жагсагчдын төлөөлөл өнгөрсөн хугацаанд салбарын сайд нартай уулзсан. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сайдтай 1111 төвд уулзсан. Мөн НДЕГ-ын даргатай уулзсан. Залуусын дуу хоолой, хүсэл зорилго биелсэн үү гэж асуусан. Бид үнэхээр хүч хүрэхгүй байна. Бид бизнес хийж ар гэрээ тэжээдэг хүмүүс. Сэтгүүлчид та бүхэн бас араас нь явмаар байна шүү. "Капитрон" банк 107 гаруй тэрбум төгрөгийн өрөө НДС-т төлөөгүй байна. Монголбанк, СЗХ гэх мэт төрийн байгууллагууд яаралтай шалгаж шийдмээр байна. 

Мөн NoWAR жагсагчдад хандаж нэг зүйл хэлэхэд та нар одоо боль оо. Бидэнтэй нэгдэж, улс доторх хүндрэлээ ярья. Хаа байсан Орос-Украины асуудал яах вэ. Засгийн газрыг тараах тухай ярих биш бидэнтэй нэгдэж талхны үнэ яримаар байна шүү. 

Жагсагч А.Ууганбаяр:

-Бидний зүгээс 270 орчим дэлгэрэнгүй шаардлагыг багцалж 15 шаардлага хүргүүлсэн. Ажлын хэсэг бүрдүүлж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газартай хамтарч ажилласан. Засгийн газар шуурхай ажилласан гэдгийг хэлье. Ажлын хэсгийг бүрдүүлж хуулийн хэсэгт биднийг оруулсан. Ерөнхийдөө дөрвөн том хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах, НДС-ийн хууль, төрийн хэмнэлтийн тухай, данхар төрийг бүтцийг бууруулах гэх мэт. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахын тулд бензин, гурил, махны үнийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хууль 4-р сарын 22-оос энэ он дуустал хэрэгжих юм билээ. Гал унтраах байдлаар аргацаасан хуулийн төсөл болсон. Засгийн газар асуудлыг шийдэхээр парламентэд хууль оруулж батлуулсан байхад НДЕГ ажлаа хөрсөн дээр хийхгүй байна.

Цаашид бид Засгийн газрыг биш УИХ-ыг тараах асуудлаар жагсана. УИХ-ын даргад шаардлага хүргүүлнэ. 

Үүнтэй холбогдуулж нэг зүйл хэлэхэд төрөөс төсөв авдаг МЗХ, МОХ, МЭХ нар юу хийж байна вэ. Тэд ажлаа хийхгүй, хувийн эрх ашигтаа дулдуйдаж зүгээр сууж байна. Ялангуяа Монголын Залуучуудын холбоо гэхэд л төрийн өмчийн байранд үнэгүй суучихаад байраа түрээсэлж хувьдаа ашиг олж сууж байна. Тэр байрыг цэцэрлэг юм уу, эмнэлэг болгомоор байна. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд тэднийг хамгаалж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

medrel garuud yugaa yariad bnaa

Иргэн
2 жилийн өмнө
192.82.73.76

Захиалгат жагсагчид чадваргүй ЗГ-ыг хамгаалагчид Оюун-эрдэний гар хөл болсон залуусын нэр барьсан та нар боль. Одоо нийгэмд хүчтэй, амьдрал мэддэг ЗГ хэрэгтэй байна. Юуны чинь сайн Засгийн газар. Одоо энэ засгийн юу г ч шийдэж чадахгүй ээ

Зочин
2 жилийн өмнө
103.10.23.136

За тэр ажлаа сйан хийж байгаа ЗГ юу хийгээд сэтгэл хангалуун болчив нөхдүүд

лимса
2 жилийн өмнө
66.181.180.132

Дэмжинэ шүү!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.