СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Түвшинбаярын хэргийг шийдвэрлэх шүүгчид хэвлэлээр нөлөөлөхийг оролдсон гэж үзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

ШЕЗ-ийнхөн энэ сарын 05-нд ээлжит хурлаа хийж нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг авч хэлэлцжээ.

Нэг тохиолдол нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нөгөөх нь орон нутгийн шүүгч рүү хэргийн оролцогч утсаар ярьж нөлөөлөхийг оролдсон асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллага руу шилжүүлснээ тус зөвлөлийнхөн мэдээлсэн юм.

Тодруулбал, ШЕЗ-ийн гишүүд дээрх хоёр тохиолдол нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх шинжийг агуулсан гэж үзсэн аж.  

Бидэнд олдсон мэдээллээр олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг хянан хэлэлцүүлэхээр болж буй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөлөхийг оролдсон хэмээн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Цахим мэдээллийн хэрэгслээр тус шүүхийн шүүгчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч байхдаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг 2020 оны сонгууль өнгөртөл үндэслэлгүй дарагдуулсан, Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хүн гэх мэтээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан нь ийнхүү нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөд хүргэсэн юм байна. Тухайн шүүгч нь А.Адъяасүрэнд холбогдох хэргийг огт шалгаж байгаагүй бөгөөд АТГ-ынхан ч үүнийг нь баталдаг юм. Шүүгчээр томилогдсон тухайд нэлээд хэдэн жилийн өмнө шалгалт өгч тэнцээд ШЕЗ-ийн нөөцөд бүртгэлтэй байсан гэнэ. Улмаар дээрх шүүхэд шүүгчийн орон тоо гарахад ШЕЗ-өөс өргөн мэдүүлж, шүүгчээр томилох зарлиг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргажээ.

Энэ мэтээр бодит баримтаас зөрүүтэй нийтлэл бичиж, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаж буй шүүгчид нөлөөлөхийг оролдсон хэмээн ШЕЗ-өөс цагдаагийн байгууллага руу гомдлыг нь хүргүүлжээ.  

Монгол Улсад анх 2013 оноос шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Ийм хууль хэрэгжсэнээс хойш шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн нийт 60 гаруй тохиолдол гарсан бөгөөд ШЕЗ-д энэ он гарсаар таван шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн гэнэ. Шүүх, шүүгчид нөлөөлөх үйлдэл хийсэн нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 15.4-1, эсвэл Эрүүгийн хуулийн 21.6-1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.153

Өгүүлэгдэхүүнгүй өгүүлэл байна. Хэн?! ... Чадваргүйдээ энэ үү, эсвэл хэтийдсэн чадвар юм болов уу, ойлгосонгүй ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.