ОХУ дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан түүхэн үйл явдлын 77 жилийн ойн баярын жагсаал өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотын Улаан талбайд өрнөж байна.
Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын цэргийн парад Москвагийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлж байгаа бөгөөд цэрэг армийн 11,000 бие бүрэлдэхүүн, 131 цэргийн хэрэгсэл, зэвсэгт техник ба нисэх хүчний 77 онгоц, нисдэг тэргийг дайчлах юм. Харин 2021 оны парадад 12,000 цэрэг, 191 техник хэрэгсэл, нисэх хүчний 53 онгоц болон 23 нисдэг тэрэг оролцож байна.
Москва хотын Улаан талбайд болж буй цэргийн парадын цар хүрээ өнгөрсөн жилтэй харьцуулахад хумигдсан нь Украины дайнтай шууд холбоотой. ОХУ-ын зэвсэгт хүчний ихэнх нөөц Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд ид ашиглагдаж байгаа бөгөөд Оросын цэргийн хүчин их хэмжээний хохирол амсаад байгаа юм.
Жишээ нь, жил бүрийн парадад тэргүүн эгнээнд жагсдаг Росгвардийн бие бүрэлдэхүүний ихэнх хэсэг Украинд тулалдаж буй. Мөн явган цэрэг тээвэрлэгч “Курганец-25” хуягт тэрэгний тоо өмнөх жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан бол өмнөх жилээсээ цөөн тооны танк энэ жилийн парадад оролцоно. 2021 оны парадад байлдааны 23 нисдэг тэрэг оролцсон бол энэ жил 15 оролцохоор болжээ.
Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийн арга хэмжээ нь Оросын зэр зэвсгийн хүчин чадлыг дотооддоо төдийгүй дэлхий дахинд харуулах зорилготой байдаг. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр олон нийтийн сэтгэл санааг өргөх, Украинд явуулж буй цэргийн ажиллагаандаа дэмжлэг авах ямар нэг алхам хийнэ гэсэн хүлээлт дэлхий нийтэд хүчтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баярлалаа. Дуу нь гарахгүй бна шүү
Зөвлөлтын арми ахан дүүсээ аврах ариун үүрэгээ нэр төртэй хамгаалж хойч үедээ үлдээх ёстой .Ялалтын баярын мэнд хүргэе.
Мэдрэмжгүй юмаа танай сайт. Оросуудыг дурсахаа ч больсон цаг.
Хуцдаг халтар вэ чи хэний хүчинд одоо ингээд амьд сэрүүн явж байгаагаа мартаа юу
Ура гэдэг чин УУХАЙ гэж уухайлдаг байсан Монгол цэргүүдээс гаралтай үг шүү.
Ялалтын баярын мэнд хүргэе
Daind hunleg enrengui zuulun setgel hereggui l yum baigaan anhnaasaa l engiin ard bna uu yu bna hamaagui l yutai huitei ni husaad ehelsen bol ukrian baitugai ni tsaashaa l boloh bailaa oros arai l zuulduud baigaan zekenskii tuuniig ni ashiglaad oros duhuud irheer emneleg surguhli tsetserlegruugee davhij orchood ergeed yvhaar nj hel amaa gargaal ihel dooyoodood baigaamdaa pradiin huvid bol husen huleej yvdag mash tom bayr tuun dotor ydsan mongolchuudiin tusiig durdaad ungruh terhen agshniig l aldahgui sonshiin tuluu l uzdeg baijee elbegdorj muu pizdaagiin 8 jild yostoi muuhai bailaa mongol bish kazak hytaduud daam garsan prad uzej gutarch baisan uy bas bnashuu ene ekbegdorj gej 9 n uyer ni tur niigemd oirtuulmaargui golomt ni humurch toono ni tsairch udam ni hylgasch ugui bolmoor muu pizdaa neg bnaa yah ve ene huuriig
Хүн төрөлхтний дэлхийн 2-р дайны баатарлаг ард түмэн шүү. Украйнд явуулж бгаа цэргийн ажиллагаа бол шудрага ёсны үйл аиллагаа гэдгийг дэлхий нийтийн дийлэнх нь ойлгож бгаа шүү.....
Ялалтын баярын жагсаал сүр жавхлантай сайхан боллоо . Ялалтын баярын мэндийг хүргэе
Tuuh bol tuuh !
Орос улсын ялалтын парад маш сүрлэг ноёдоо,цэргийн үлээвэр хөгжимчид их чадварлаг тоглодог,Орос хэзээ ч ганцаардахгүй монголын ард түмэн дэмждэг,цаашдаа ч дэмжих болно,Орос Украйны дайнд Орос ялах нь мэдээжшүүдээ 0