СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-09

ФОТО: Ширхэнцэг хайрхны өвөрт сүндэрлэсэн "Гэрэл гудамж" нээлтээ хийв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Тохилог хараа" ОНӨААТҮГ-аас өчигдөр /2022.05.08/ OPEN MIC арга хэмжээг зохион байгуулав.

Тус байгууллагаас сумын бахархал болсон Ширхэнцэг хайрханыхаа өвөрт "Гэрэлт гудамж" байгуулсан бөгөөд залуусын цуглах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тохилог орчинг ийн бүрдүүлснээ нээлээ. "Гэрэлт гудамж"-ийн нээлтийн ажиллагаанд "Мөнгөн хараа" чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн байна.

"Гэрэлт гудамж"-ийн эхний тохижилтын ажлыг "Тохилог хараа" ОНӨААТҮГ-ын дотоод нөөц боломжоор тохижуулсан аж. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мөн дэмжиж туузан гэрлүүдийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгчээ.

500 гаруй хүн цугласан OPEN MIC арга хэмжээнд ирж, шөнийн гудамжаар зугаалсан иргэдийн зүгээс "Хандив цуглуулж, сумынхаа нэрийн хуудас болохуйц энэ талбайнхаа тохижилт үйлчилгээг нэмэгдүүлье" гэсэн саналыг гаргаад байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.