СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-08

Ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.08/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Бусад нутгаар: Шөнөдөө говь, зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Идэр, Завхан, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Маргааш өдөр нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэж, салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Тавдугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 9-нд ихэнх нутгаар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өлзий баяр
1 жилийн өмнө
202.55.188.33

Сайн баярллаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.