“Хас Монгол хөдөлгөөн”-өөс Дорноговь аймгийн Мандах сумын нөхцөл байдал, вьетнам авто засварын газрууд, махны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.
“Хас Монгол” хөдөлгөөний тэргүүн Д.Дарханбаяр:
-Бид гурван асуудлын талаар мэдээлэл хийхээр ирсэн. Нэгдүгээрт, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам авто засварын газруудын үнэ ханшинд хяналт шалгалт хийж байгаа газар алга байна. Үйлчлүүлэгчийг үзэмжээр нь харж байгаад л харилцан адилгүй үнэ ханш, дуртай тоогоо хэлж байна. Мөн иргэд чанаргүй үйлчилгээ авсан гомдлоо хаана хэнд гарахаа мэдэхгүй байгаагаас гадна их хэмжээний мөнгөөр хохирсон асуудлыг нь шалгадаг газар гэж алга. Энэ асуудалд ШӨХТГ анхаарах шаардлагатай байна.
Хоёрдугаарт, Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг "Түмэн айл" компани болон малчдын хооронд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгмөөр байна. Тус компани 60 мянган га газрын лицензтэй. Багийн НИХТ-ийн зөвшөөрөлгүй, иргэдийн санал хүсэлтийг ч авдаггүй гээд маш олон асуудал тэнд байна. БОАЖЯ,МХЕГ-аас лацадсан гэсэн мэдээлэл байна. Газар нутгийнхаа төлөө тэмцэж байгаа нутгийн иргэдээ бид дэмжиж ажиллана гэдгээ хэлмээр байна. Монголчууд бид уул уурхайгаа ухаад баяжвал баяжихаар хугацаа өнгөрсөн. Уул уурхайн үйл ажиллагаа явуулаагүй сум гэж манай улсад алга. Тэглээ гээд сумын иргэдийн амьдрал дээшилж байгаа зүйлгүй л байна. Өвөг дээдэс минь энэ их өргөн уудам нутгийг халуун амь, бүлээн цусаа дэвсэж байж бидэнд үлдээсэн. Бид энэ их баялгийн ашиг нь гадагш гараад яваад байна уу гэж хардаж байна.
Өвөрмонголын газар нутагт хятадууд ирж баялгийг нь ухаад, дээрэмдэж байгааг бид харж байсан. Яг тэрэн шиг үйл явдал Дорноговь аймгийн Мандах суманд болоод байна. Бид хоорондоо муудалцах биш, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Үнэхээр чадахгүй бол бид хойч үедээ сэндийлсэн газар нутаг биш, баялгаа газар доор нь байгаагаар нь үлдээе. Илүү их эх орон сайн сайхан үе ирэх үед тэд монголын баялгаа зарцуулаад яваг. Төр, засгаас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан, хуульдаа нийцүүлсэн зөвшөөрөл гаргаж байх хэрэгтэй.
Гуравдугаарт, манай Монгол 60, 70 сая малтай гэдэг мөртлөө 12-15 мянган төгрөгөөр махаа худалдан авч байна. Бид хэдэн төгрөгийн цалин авдаг билээ, 1кг махаа хэдээр авч байна гэхээр энэ үнэхээр харьцангуй ойлголт. Малчид ийм өндөр үнээр махаа борлуулахгүй байгааг бүгд мэдэж байна. Үүн дээр зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна. Нөөцөлсөн махан дээр Хятадын нөлөөлөл байна уу гэж хардаж байна. Ер нь бид Хятадаас хамааралгүй махаа иддэг баймаар байна. Ер нь одоо дуугарч хэлэхээс илүү төрийн зохицуулалт, шийдвэрүүдийг гаргах шаардлагатай. Үндэсний хөдөлгөөнүүд гадны хөрөнгө оруулалтыг бүгдийг нь эсэргүүцдэггүй. Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дэмжиж ажилладаг гэдгээ хэлмээр байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн шүү дээ
Вьетнам засвараа илүү сайн хүссэнээр л хийчих .тэгэхээр л тэд яваад өгнө..түүнээс биш шантааж бас өөрийнхээ бизнэсийн хааж бна гэж бүү тэнэгт.. Уурхайг улс ух гэсэн ухнаа . . Одоо хужаа үйлдвэр огт ажиллахгүй мах ч хураагаагүй бгаа .тэгвэл яагаад карантины 2 жил илүү мах үнэ нэмэгдээд бна.
Мандах сумын малчид үнэхээр сайн эсэргүүцэж бгаа .Нэг хятад гэртэй компани ухах гээд зэвсэглэнд ирж бгаа юмдаа
Ter hytad veytnam oros solongos ni ogt hamaagui hamag uchir ni zuvshuurul ugdug hyndag shalgadag tsagdaa shuuh MHG SHUHTGazar mun edgeer kompanuudiig oruulj irj mungun deer ni toglood tuunii hariud tednii ayulgui baidal ersdel huuhen shuuhan bugdiig zohitsuuldag buleg buleglel reketuud bossuud baigaa tedniig tseverleegui tsagt yag heveeree l bnashdee uuntei l temts naad muusain hujaa nar chini bol gemgui gehed haashaa yu ymar ch baisan ta nariin temtseh gol bai ni bish shuu
Зөвөө зөв