Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Буянхолдинг” компани одоогоос 10 жилийн өмнө “Капитал” банктай гэрээ байгуулж, жилийн долоон хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 10 тэрбум төгрөгийн зээл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд авчээ.
Зээлийнхээ барьцаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь үл хөдлөх хөрөнгүүд, ноос, ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд тавьсан аж. Энэ хугацаанд зээлийн гэрээндээ нэг бус удаа өөрчлөлт оруулж, зээлийн төлбөр төлөх хугацаагаа ч сунгаж байсан гэнэ.
“Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдоод 2020 оны гуравдугаар сард “Буянхолдинг” компанийн зээлийн төлөөгүй үлдэгдэл таван тэрбум 45 сая, хүү 1.5 тэрбум, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99 сая гээд нийт 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. “Буянхолдинг”-ийнхон үндсэн зээл болох таван тэрбум гаруй төгрөг төлөхөө илэрхийлж, бусдыг нь хүлээн зөвшөөрөөгүй аж.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сард хэлэлцээд “Капитал” банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Буянхолдинг” компаниас 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Тус компанийнхан зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон байна. Давж заалдах шатны шүүх “Буянхолдинг”-оос 6.4 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлээд байсан бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүх хурлаар эл хэргийг өчигдөр хэлэлцээд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон юм.
Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Жаргалсайхан, Б.Цогтсайхан нарын эзэмшлийн “Буянхолдинг” компаниас 6.7 тэрбум шахам төгрөг гаргуулж, “Капитал” банкны эрх хүлээн авагчид олгуулахаар болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зээлийн үндсэн үлдэгдэл төлнө гэнэ урьд нь английн шүүхээр гадад орноос авсан зээлийн төьлбөр яригдаад л байсан Жагаа эр хүн шиг эрвэлзэж эмээллэсэн морь шиг дэрвэлздэг эр хүн дээ
Ххахах *ааниз
Сайн байна
Жагаа гуай авсан бол өгч сур өгсөн бол авч сур энэ чинь санхүүгийн маш том сахилга бат шүү
өрөө төлөөчээ ичдэггүй гүргэр минь
Өрөө төл өө бамбир ах аа
Гуйж байж авчихаад өгөхөөр яадаг байна
Нэг л их өөгүй сайхан хүн том том ярисан.Өрөө төлөөч ээ том яридаг шигээ.
Awsan bol ugsun ni deer sh dee bro demjdeg uba maani factlaad bhiin uba uruu tulchihuu
jagaaa guluguuu uruu tul
Zailra jagaaaa atsaa
яаж даварч байнааа???
ene yaaj dawarch bna
Uruu tul bambir jagaaa!!!!
tsutsu mal uwgun be
зөв авсан бол төлөх хэрэгтэй
Жагаа гуай нь ийм л хүн шүүдээ. Зарим нь Ерөнхийлөгч болгоно гээд хөарцөглөад байлуу. Үүгээр ч тогтохгүй байх шүү.
Ene dandaa ingej zavaan yum hiij baihiin
Авсан л бол өг гэдэг зарчмыг өөрөө их л ярьдаг хүн дээ. Төлчих хэрэгтэй шүү
Авсан бол өгж сур өрөө төл