БНХАУ-ын Эрээн боомт дээр Монголын талаас оруулсан 2000 гаруй чингэлэг нүүрснээс хорт элемэнт илэрсэн учир Хятадын тал хүлээж авахаас татгалзжээ.
Үүнээс болж Замын-Үүд чиглэлийн нүүрс тээвэрлэлт зогсож, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 620 мянган тонн нүүрс бөөгнөрөөд байна. Улмаар нүүрсний хөө тортог ихсэж, иргэдийн эрүүл мэнд, амь насанд хор хөнөөлтэй нөхцөл байдал үүсчээ.
Тээвэрчид нүүрс тээвэрлэлтийг үргэлжлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч бодит байдал дээр ямар байгааг бид газар дээр нь очиж сурвалжиллаа.
Дотоодын нүүрс тээвэр гурван аймаг дамжиж явахдаа байгаль орчин, иргэдийн эрүүл мэнд, малчдын аж байдалд хүндрэл учруулж байна. Битүү хөө тортог дунд амьсгалж, амьдарч буй иргэдийн хувьд нүүрс тээврийг автозамаар бус, төмөр замаар тээвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.