СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин Ялалтын баяраар дайн зарлана гэх мэдээллийг Кремль үгүйсгэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойг тохиолдуулсан цэргийн парад энэ сарын 9-ний өдөр Москва хотын Улаан талбайд уламжлалт ёсоор өрнөх билээ. Тэгвэл энэ үеэр Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайн зарлаж, үндэсний дайчилгааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл тархаад байгааг Кремлийн эрх баригчид үгүйсгэжээ.

Гэвч Барууны улс төрчид болон зарим ажиглагч түүнийг ирэх даваа гарагт томоохон мэдэгдэл хийхээр бэлтгэж байж магадгүй гэж таамаглаж байна. Энэ нь албан ёсоор дайн зарлах, эсвэл ялалтын тунхаглал зэрэг олон хувилбар байж болох аж.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэхүү таамаглалыг эрс үгүйсгэн, "Тийм зүйл болох боломжгүй. Энэ бол утгагүй зүйл" хэмээн мэдэгджээ. Мөн үндэсний дайчилгаа хийнэ гэх мэдээлэлд Оросын ард түмэн итгэж болохгүйг тэрээр онцолсон байна.

Жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдөр тохиодог Ялалтын баяр нь ОХУ-ын хамгийн чухал үндэсний арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нацист Германыг ялахад ЗХУ-ын гаргасан асар их золиосыг дурсах зорилготой билээ. Өмнөх жилүүдийн цэргийн парадаар юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.