СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-05

Төв болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

 

Нийслэл хотод үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 2-4 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Бусад нутгаар ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Тавдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 6-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Од
1 жилийн өмнө
66.181.160.75

дулаарах юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.