СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеланд улс хилээ нээжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Коронавирусийн цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хилийн чанга хатуу хязгаарлалт тогтоогоод байсан Шинэ Зеланд улс өнөөдөр /2022.05.02/ хилээ нээж, 60 гаруй орны жуулчдыг дахин хүлээж авахаар болжээ.

Тус улсын иргэд өнгөрсөн 3 дугаар сараас хойш хилээр чөлөөтэй орж, гарах боломжтой болсон бол Австралийн иргэд 4 дүгээр сараас эхлэн нэвтрэх болсон билээ. байна.

Шинэ Зеланд улс 2020 оны 3 дугаар сард хилээ хаасан ба эх орондоо буцаж ирж буй иргэдийг хэдэн долоо хоногийн турш тусгаарлалтад оруулж байсан. Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгаарлалтын стратеги болон хөл хорио тогтоож, түргэвчилсэн шинжилгээ авах бодлогын ачаар коронавирусээс үүдэлтэй нас баралт бага бүртгэгдсэн гэж эрх баригчид үзэж байсан билээ.

Гэвч зарим иргэн хатуу хязгаарлалт, хөл хориог эсэргүүцэх болсон бөгөөд тусгаарлалтын байгууламжийн хязгаарлагдмал багтаамжийн улмаас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэд удаан хугацааны турш хүлээх шаардлагатай болжээ. Түүнчлэн, олон нийтийн дунд юм.

Шинэ Зеландын эдийн засаг аялал жуулчлал, олон улсын зочдоос ихээхэн хамааралтай байдаг тул орон нутгийн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эргэн сэргээхийг тэсэн ядан хүлээж байгаагаа онцолсон байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.