Сурагчдын сэтгэн бодох чадварыг дэмжиж, сонирхолтой байдлаар хүрд цээжилсэн эсэхийг шалгах, цаашид суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р сургуулийнхан энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.
"Хүрдний баяр"-т хоёрдугаар ангийн дөрвөн бүлгийн 114 сурагчийг хамруулсан бөгөөд анги бүрийн "Шилдэг-10" сурагчийн дунд "Алтан хонх" тэмцээнийг зохион байгууллаа.
Тэргүүн байрт 2Б ангийн сурагч н.Ивээл, Дэд байрт 2Б ангийн сурагч Н.Сондор, Гутгаар байрт 2А ангийн сурагч Т.Ариунтөгс нар шалгарсан байна.
Харин "Шилдэг сурагч"-аар 2А ангийн сурагч Т.Ариунтөгс, 2Б ангийн сурагч А.Уянга, 2В ангийн сурагч М.Амин-Эрдэнэ, 2Г ангийн сурагч Т.Бадрахжавхлан нар тус тус шалгарлаа.
"Шилдэг анги"-аар А.Бадам багштай 2Б анги шалгарч бахдам амжилтын эзэд болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.