СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Энэтхэгийн томоохон хогийн цэг шатаж, Шинэ Дели хорт утаанд автжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын захад орших хогийн цэг хоёр дахь өдрөө дараалан шатаж, ойролцоох бүс нутаг хорт утаанд автан, хог хаягдал цуглуулдаг иргэд аюултай нөхцөлд ажиллах болжээ.

Хотын хойд хэсгийн аж. Өнгөрөгч мягмар гаргийн орой дэгдсэн их хэмжээний галын дараа ойролцоох байшингуудад амьдардаг иргэд гудамжинд гарч, байдал дээрдэхийг хүлээх шаардлагатай болжээ. Гэвч гал сөнөөгчид ихээхэн бэрхшээлтэй тулгарч, гал түймэр лхагва гараг хүртэл үргэлжилсээр байсан тул хогийн цэг дээр ажиллаж, амьдардаг олон мянган хүн хогийг галаас аврах гэж оролдон, аюултай үйл явцыг эхлүүлсэн байна.

Хогийн цэгийн албан бус ажилтан Бхайро Раж "Энд жил бүр түймэр гардаг. Энэ огтхон ч шинэ зүйл биш. Бидний амь нас, амьжиргаанд эрсдэлтэй ч бид юу хийж чадах билээ?" хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Бхалсва дахь хогийн цэгийг 10 гаруй жилийн өмнө хаахаар төлөвлөж байсан ч тус хэсэгт өнөөг хүртэл өдөр бүр 2,300 тонн орчим хогийг хаясаар байгаа ба органик хог хаягдал ялзарсаар, маш шатамхай метан хий хуримтлагдсан аж.

Шинэ Дели хотын цаг агаарын температур Өмнөд Азийн бусад орны нэгэн адил маш өндөр хэмд хүрээд байгаа ба энэ нь хогийн цэг галд автахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн сар нь тус улсад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн халуун 3 дугаар сар байсан бол энэ сар нь сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн халуун 4 дүгээр сарын нэг болсон аж. Эрдэмтэд үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. бөгөөд цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Al Jazeera

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.