“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өчигдөр бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээрх нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр 3000 ам.доллар бусдаас авч байсан гэнэ. Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй. Тус газарт шалгуулж байхдаа ийнхүү дахиад гэмт хэрэг үйлдсэн учраас 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Ингэснээр түүнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлээс гадна хээл хахууль авсан хэмээх үндэслэлээр нэмж шалгаж эхэлж буй.
Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутгасан. “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бузартай хулгайч очиж ЖАНГАА гудар
eregtei hun bsimu
aa hahah heleh ug alga aa zdu
хулгайч күүр
Идсээр бгаад хагарах гэж бнаа
Худлааашдэээ та нар худлаааа
Арай дэндүү байсан юмаа, уурхайд хэзээ хүн ажилд ороход авлига мөнгө өгдөг байсан юм бэ? Сүүлийн хэдэн жил хүн ажилд орно гэхээр л доод тал нь 5сая, тэгээд үүнээс дээш энэ тогтолцоог тэр Шагдарсүрэн гэдэг новш байхдаа тогтоосон юм бишүү одоо хуучин захирал бсан Отгонбаяраа дагаад явсан гэсэн хөгийн новш шуналын тулам ийм юмнуудыг тэнгэр ниргээсэй !