Арилжааны банкнууд зээл судалсны шимтгэл нэг хувийг иргэдээс суутган авч байгаа нь хууль бус болохыг гурван шатны шүүх тогтоочихоод байхад энэхүү хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул хуульч О.Батхүү Монголбанканд шаардлага хүргүүллээ.
Хуульч О.Батхүү:
-Арилжааны банкны үндсэн үүрэг, ажил нь зээл олгох. Гэтэл энэ ажлаа хийснийхээ төлөө иргэдийн ипотек, орон сууцны зээлийн гэрээнээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус үйл ажиллагаа. Хууль бус гэдгийг гурван шатны шүүх тогтоосон. Гэтэл арилжааны банкуудыг хянах үүрэгтэй Монголбанк энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Монголын арилжааны банкнуудын хүү бусад улстай харьцуулахад өндөр байгаа. Манайд 6-10 хувь байгаа бол бусад улс орнуудад 2-3 хувь байдаг. Ийм өндөр хүүний орлоготой байж үндсэн ажлаа хийсний төлөө гэрээний үнийн дүнгээс нэг хувийн шимтгэл авах нь хууль бус. Арилжааны банкуудыг хянах нь Монголбанкны чиг үүрэг. Иймээс Монгол улсын шүүхээс гарсан гурван шатны шүүхийн шийдвэрийг Монголбанк хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэхүү ажлыг би нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Худлааашдэээ та нар худлаааа