СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүгч З.Болдбаатарыг огцруулах, бусдад нь сануулах, цалинг нь хасах шийтгэл оноов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт ёс зүйгээ зөрчсөн хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авахуулахаар гаргасан “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхны гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүд хэлэлцжээ.

Тус хорооныхон нэлээд орой болтол хуралдсаны эцэст Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн үед нэг газар цугларсан нь ёс зүйгээ зөрчсөн үйлдэл гэсэн дүгнэлт гаргажээ. Харин аж. Ингээд зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж байна. Үүнээс өмнө билээ. Зарим мэдээллийн хэрэгслээр цахилгаан шатанд ёс зүйгүй авирлаж буй бичлэг болон дээрх зургаан шүүгчийн үйлдлийг нэг хэрэг гэж бичиж буй нь ташаа гэдгийг ташрамд тодотгоё.

Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн мягмар гаргийн хурлаас Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах шийтгэл оноолоо. гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.