Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг танилцуулсан байна. 2021 оны эцсийн байдлаар багц I 95 хувийн гүйцэтгэлтэй, багц II 20 хувь, багц III 98 хувь, багц IV найман хувь, багц V ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штабыг хүч нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Мөн Дарханы замын бүтээн байгуулалт ашиглалтад орох хүртэл хугацаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийг ахлахаар болжээ.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа. Гурил үйлдвэрлэгч болон мах нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор боллоо. Ингэснээр иргэдэд ирэх мах болон гурилын үнийн дарамтыг бууруулах юм.
Мөн төв, суурин газрын иргэдэд зориулан энэ жил 12.7 тонн нөөцийн мах бэлдсэн. Үүнээс 30 хувь нь үхрийн мах, 70 хувь нь хонь, ямааны мах байгаа. Хонины махыг 8300 төгрөгөөр борлуулж байна. Засгийн газраас нөөцийн маханд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ. Мах борлуулагч аж ахуйн нэгжүүд ирэх амралтын өдрүүдэд гулуузаар нь гаргаж худалдах бөгөөд нэг килограмм нь 7750 төгрөг болж хямдарна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад хонины махыг чинь хэн ч авахгүй байналээшт
Яая аймаар харж үзлээ ш д