СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-27

🔴 LIVE: О.Лхагвадорж: Үндсэн хуулиа өөрчилж байж өнөөдрийн тогтолцоог өөрчилнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Боловсрол, сэтгэл судлалын академийн нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн нэгдсэн эрдэмтдийн зөвлөлөөс “Улс төр, нийгмийн сэтгэл зүйн доройтол шийдвэрлэх арга зам” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр судлаач О.Лхагвадорж: 

. Энэ нь удаа дараа болж байгаа үйл явдлууд, залуусын хийсэн жагсаалаас харсан байх. Энэ жагсаал дээр Монголд шударга ёс үгүй боллоо, авлига гаарлаа гэсэн шаардлагууд ч тавигдаж байсан.

Монгол хүн монголдоо амьдарч чадахгүй болтлоо, шударга ёс байхгүй болчихов оо? Энэ бүхний буруутан нь хэн юм бэ? Гол буруутан нь 1992 онд батлагдсан Үндсэн хууль гэж бид үзэж байна. Төр бол улс үндэстний эрх ашиг, ард түмний аз жаргалтай байх бодлогыг хэрэгжүүлдэг механизм байх ёстой. Хэрэв хэрэгжүүлж чадахгүй бол алдаа дутагдлыг нь дор бүр засдаг дотоод бүтэцтэй төр байх ёстой юм.
Уг бүтцийн үндсэн дээр ард түмэн нь төрдөө, нийгэмд итгэх итгэлийг авч явах ёстой. Гэтэл өнөөдрийн . Үүрэг хүлээгээгүй учраас хяналт байхгүй, хяналт байхгүй учраас юу хийж байх нь өөрсдийнх нь дур болчихсон. Ийм тогтолцоог өнөөдрийн Үндсэн хууль бий болгочихсон. Эрх мэдэлтэй тонуулчид бол төр юм гэсэн ойлголтыг Монгол улсын Үндсэн хуульд суулгаж өгсөн. Тэр тогтолцоог Үндсэн хуулийн төрийн байгуулалт болон бусад заалтуудаар бий болгож өгсөн. Үүнийгээ барууны зөвлөхүүд нь ч, манай улстөрчид ч ойлгодог, хүлээн зөвшөөрдөг учраас төр хамгийн муу менежер, төр өмчтэй байж болохгүй. Төрийг эдийн засаг, бизнест оролцуулж болохгүй гэж ярьж ирсэн. Монгол хүн эх орондоо сайн сайхан, аз жаргалтай амьдардаг болно гэвэл юуны түрүүнд Үндсэн хуулиа өөрчилж, цагийн механизм шиг алдаагүй ажиллдаг болох өөрчлөлтийг Үндсэн хуульд хийх ёстой. 

Доктор Н.Сарантуяа : 

Хэдэн жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт орсон хэдий ч олон нийтийг хуураад, дөнгөлөөд өнгөрчихсөн. Өнөөдөр ард түмний дунд олон тэмцэл, хөдөлгөөн өрнөөд эхэлчихлээ. Малчид дор бүрнээ тэмцэж байна.
Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатарын талбай дээр болсон залуучуудын тэмцлийг эрх баригчид ямар нэгэн аргаар хуураад буулгачихсан. Өнөөдөр 1990-ээд он биш учраас гудамжинд тэмцэх нь зөв арга биш. .
Сошиал мэдээллийн орчинд үндсэн дайн, сөргөлдөөнүүд өрнөдөг болчихсон. Нэг танхимтай парламент энэ бүхний үндсэн буруутан гэж үзэж байна. Нэг танхимтай парламентийг хэн ч хянаж чаддаггүй учраас эд нар юу ч хийж болдог. Төрийн эрх мэдлийн хувиарлалтыг хязгааргүй дампууруулаад явчихсан. Үүнийг өөрчилж байж бид цаашаа явна. Хоёр танхимтай парламенттай болоё, Ерөнхийлөгчийн засаглалтай болоё гэдэг хүчнүүдийг бүгдийг нь чимээгүй болгож чаддаг. Үндсэн хуулийн цэц нь хүртэл нэг танхимтай парламентийнхаа доор орчихсон, зааварлуулаад явж байдаг болчихсон. Энэ парламентийн гишүүдийнхээ тоог нэмэгдүүлье гээд байдаг. 108 болгоно, 208 болгоно гээд байдаг. Хэд болгох нь ерөөсөө хамаагүй. Хэд ч болгосон үйлчлэхгүй. Учир нь хяналтгүй тогтолцоо байгаа. Өөрөөр хэлбэл дураар авирладаг, эрх мэдэлтэй тонуулчдын тоог нэмэх л арга юм. Тийм учраас улстөрийн нам, эвслийн зүгээс оруулсан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.