СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-04-27

ЭЕШ-д 36,253 шалгуулагч бүртгүүлсэн байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдлаа. Улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны 05-р сарын 07-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь 2022 оны 05-р сарын 01-ний өдөр гарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.