СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

11-11 төвд ирсэн авлигын мэдээллийг АТГ-тай шууд холбож байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Төрийн албан хаагчид авлигаас ангид байхаас өөр гарцгүй боллоо. Тэд олон нийтийн хяналтад орж байна. Учир нь Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд авлигатай холбоотой дуудлага мэдээллийг авч, АТГ-тай холбож эхэллээ. Мэдээлэл өгсөн иргэдийг нууцалж буй юм.

Түүнчлэн 11-11 төвд иргэдээс ирүүлж буй гомдол мэдээлэл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах шийдвэр гарсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхаарал хандуулж, зорилго болгосон гол ажлуудын нэг нь . Тиймээс тэрбээр иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллах үеэрээ авлигтай тэмцэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, авилгатай холбоотой гомдол мэдээллийг 11-11 утсаар өгч байхыг уриалсан юм. Түүнчлэн иргэдийн санал, гомдлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэн ажиллахын тулд тус төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлэн авчирчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.