Улсын Ерөнхий Прокурорын Газраас МҮБХ-нд "Допингийн 38 бөхийн зөрчил" гэх хэргийг хааж шийдвэрлэсэн хэргийн талаарх гомдлын эцсийн хариуг ирүүлжээ.
Тодруулбал, Хэргийг хянахад “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинижлгээ хийх журам ”-д заасны дагуу тухайн тамирчнаас шээсний дээжийг авч, дахин давтагдашгүй кодыг тамирчин нэг бүрт олгож, дээжийг БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид олон улсын баталгаат шуудангаар илгээж, шинжилгээний хариуг хүлээн авсан байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тамирчин сэргээшийн төрлийн бодс хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд Монголын Допингийн Эсрэг төв дүгнэлт гаргаж, Салбар хороонд хүргүүлэх, улмаар Салбар хороо тухайн тамирчинд мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах чиг үүрэгтэй ажиллаж иржээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу 2009-2010 он болон 2013-2019 онуудад Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариуг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораториос гаргуулан авахад нийт 11 тамирчны дээжид сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна.
Сэргээшийн шинижлгээ авах ажлын хэсэг, Допингийн эсрэг Үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд бөхчүүдийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, хахууль авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж прокуророос дүгнэн, хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье.
Энэ нь тус Прокурорын газрын эсцийн шийдвэр болно.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ШАДАР ЗӨВЛӨХ М.ЧИНБАТ гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюунболдоо одоо хаана заргалдах гэж байна.Чавганцаас доор хэрүүл хийдэг эр юмаа чи.Ямар муухай хүн бэ.Өөрөө бусармаг зүйл хийчихээд өөр хүмүүс заавал өөр шиг нь луйварчин байх ёстой гээд түнтийтэл зүтгээд хөгөа хөлдөа чирээд явдаг.