Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 50 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 35 нь Улаанбаатар хотод, 15 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас Өмнөговь аймагт коронавируст халдварын 12 тохиолдол, Дундговь аймагт гурван тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт шинээр халдвар илрээгүй.
Коронавируст халдвартай 209 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал нэн хүнд байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 426 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.