СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-24

Сонгинохайрхан уулын зүүн хормойд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотод том хэмжээний  гурван төсөл хэрэгжиж буй юм.

Эхнийх нь хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын унд ахуйд жилдээ 50 сая куб метр ус нэмж нийлүүлэх боломж бүрдэх юм. Удаах нь Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус цэвэршүүлэх үйлдвэр. Гурав дахь нь Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл юм. Компакт гэрээ таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31 гэхэд хоёр том дэд бүтцийн төслийг бүрэн хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа дуусгачихсан байх үүргийг Монголын тал  хүлээжээ.

Төслийн хүрээнд Шувуун фабрик орчимд 16 гүний худаг, Био комбинатын талбайд 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулах юм.

. Шинэ Зуунмод, Майдар, Рашаант, Аргалант, Орбит, Баянгол, Өлзийт гэхчлэн суурьшлын бүсүүдийг цэвэр усаар хангах аж.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын тухайд дэд бүтцийн ажилтай зэрэгцүүлэн байгаль, экологийн шийдлийг хийдгээрээ онцлог. Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын талбай орчимд 67 тарвага идээшилж байдаг гэнэ.

Томоохон бүтээн байгуулалтад хүндрэл учруулдаг нэг хүчин зүйл нь газар чөлөөлөлт байдаг. Харин компакт гэрээний газар чөлөөлөлт богино хугацаанд амжилттай өрнөсөн бөгөөд Хан-Уул дүүргийн 65 нэгж талбар, Сонгинохайрхан дүүргийн 84 нэгж талбарыг чөлөөлөөд бараг дуусжээ.

Түүнчлэн . Тэрхүү үйлдвэрийн барилга угсралтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлэх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.