СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-22

Б.Энхбаяр: Хөнгөн галт тэрэгний төсөл зогсвол Улаанбаатар хот 2024 он гэхэд ТЭГ зогсоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих” төслийг тодотголд тусгаагүй шалтгааныг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаас тодрууллаа.

Тэрбээр “Төсвийн хэмнэлтийн тухай Монгол Улсын Ерөнхий сайдаас оруулж буй бодлогын зарчмыг дэмжиж байгаа. Төсвийн байнгын хорооны даргаас асууя. Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн барьсан . Мөн УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо энэ асуудлыг хэлэлцэн, дэмжсэн.

Хэрвээ бид энэ төслийг зунаас эхлүүлбэл эхний ээлжийн шугам 2024 оны зун ашиглалтад орохоор төлөвлөж, цаг хугацааг нарийн шахаж байгаа төсөл. Төсөл хугацаа алдаад зогсвол Улаанбаатар хот 2024 он гэхэд ТЭГ зогсоно.

Энэ асуудлыг цаг хугацааны хувьд хойш татаад байна шүү дээ.

Уг төслийг яагаад төсвийн тодотголд оруулсангүй вэ?
Энэ асуултад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Хөнгөн галт тэргийг бид нэлээд сайн судалсан. Нийт хоёр тэрбум ам.доллароор, гурван үе шаттай хэрэгжих юм байна лээ. . Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй буюу өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчиж байгаа юм. Төсвийн байнгын хороон дээр төсөвтэй холбоотой багц хуулиудыг бүгдийг нь хамтад нь авч үздэг учраас энэ төслийг хэлэлцүүлэх боломжгүй байгаа. Хоёрдугаарт, гурван тэрбум төгрөг хэмнэх гээд бөөн асуудал болж байж нөгөө талд 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах асуудал яригдаж байна. 3.5 тэрбум ам.долларын баталгаа бол 3.5 тэрбум ам.долларын зээл л гэсэн үг. Баталгаа бол зээлтэй адил нөхцөлөөр явагддаг. Улсын өрийн хэмжээ нэмэгдэж байна гэж ярьдаг мөртөө үүнтэй огт нийцэхээргүй болчихоод байгаа юм. Тиймээс уг төслийг хэлэлцүүлэх боломжгүй байсан. Ийм хэмжээний томоохон төслүүдийг ” гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.