СХД-ийн "Хайрхан хорооллын 13 дугаар байрны орцонд нэгэн хүн бээлийнд шатахуун шингээж, үнэрлэн улмаар гэр рүүгээ орох гэж байсан хүүхдийг араас дагаж орох гэж айлгасан" гэсэн хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн.
Тухайн үед жижүүр камераар харж сэжигтэй санагдсан тул араас нь дагаж явж байгаад уг үйлдлийг таслан зогсоож хөөж гаргасан байна.
Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-аас дараах тайлбарыг өглөө. Тодруулбал, "Энэ мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэсэн юм.
Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, үр хүүхэд болон хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж орц хонгилдоо орсон сэжигтэй хүмүүсийг харж хянаж шаардлагатай бол холбогдох газар нь хандах шаардлагатайг сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.