СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-22

Кью Эс Си, ХХБ хамтран Хөгжлийн банкны 192.6 тэрбумын зээлээ төлөх хүсэлт гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Хамтарсан ажлын хэсэг байгуулах" саналыг хүргүүлжээ.

Энэ сарын 21-ны өдөр ХХБ-ын ТУЗ дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаатай цагдан хориг шийдвэр гарсан. Тэгвэл ганцхан хоногийн дотор буюу өнөөдөр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Ерөнхий сайдад хандаж дараах албан бичгийг илгээжээ.

Энэхүү албан бичгийн утга нь товчхондоо ХХБ-тай хамаарал бүхий “Кью Эс Си” компаний Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 192.6 тэрбум төгрөгийг яаралтай, ойрын хугацаанд төлнө гэдгээ мэдэгдсэн байна.

Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тус банкны харилцагч “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төслийг манай банк анхнаас нь дэмжин санхүүжилтийг олгож, төслийн үндсэн зээлдүүлэгчээр ажиллаж ирсэн билээ.

Харилцагчийн зүгээс Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны 4-р сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсантай холбогдуулан тус компани болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад .

Манай банк дээрх төслийн бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн үйлчилгээ үзүүлсний хувьд төслийг санхүүжүүлэгч нараас зээлсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж, банк дотроо ажлын хэсэг байгуулаад байна.

Иймд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар ахлуулсан манай банк болон компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг хүлээн авч зөвшөөрөл олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн байна. 

Ташрамд дурдахад,  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ "Тус банк нь "Кью Эс Си" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй огт хамаагүй. Тус компанийн хэрэгжүүлж буй төсөлд хөрөнгө оруулагчаар ажилласан" гэсэн билээ. Гэсэн ч тус банк "Кью Эс Си" компанийн зээлийг төлөх саналтай байгаагаа дээрх бичигт илэрхийлсэн байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.54

duraaraa yankan bee pzda chin ? buh uruu margaish gehed bugdiin tul gej hariul ...

Зочин
1 жилийн өмнө
103.161.242.110

ЗЭЭЛ ТӨЛӨӨД ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ КЬЮ ЭС СИ БУЦААЖ АВНА ГЭСЭН ҮГ ҮҮ ТОДОРХОЙ ОЙЛГОЛТ ӨГӨӨЧ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.