Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоон гарын үсгийг олгож эхэлнэ. Тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгох бөгөөд иргэний үнэмлэхийн санах ой болон ухаалаг гар утасны аппликэйшнд байршуулах юм. Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харъяалал харгалзахгүй Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.