СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-д нийтийн тээвэрт амны хаалт зүүх шаардлагагүй болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны коронавирусийн тархалтыг бууруулахын тулд нийтийн тээвэрт амны хаалт зүүх шаардлагыг сүүлийн 14 сарын хугацаанд хэрэгжүүлж байсан ч холбооны шүүгч уг удирдамжийг хууль бус гэж үзэн, цуцалжээ.

Флорида мужийн Тампа хотод байна. Түүний хэлснээр, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нь бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж, олон нийтийн саналыг тусгаагүй бөгөөд тогтоосон дүрэм журмаа хангалттай тайлбарлаагүй аж.

Уг мэдэгдлийн дараахан, "United Airlines" болон "Alaska Airlines" зэрэг компани орон нутгийн бүх нислэгийнхээ хязгаарлалтыг зөөлрүүлж, амны хаалтын шаардлагыг нэн даруй хүчингүй болгосон байна. Харин гэжээ. АНУ-ын засаг захиргааны агентлагууд дараагийн боломжит алхмуудыг үнэлж байгаа ба шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсвэл тушаалын хэрэгжилтийг хойшлуулахыг хүсэх боломжтой.

Тус улсад цар тахлын халдварын тархалт дахин нэмэгдэж байгаа ба сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 36,251 шинэ тохиолдол бүртгэгдэж, 460 хүн нас барсан юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.