Биологийн зориулалттай зэвсгийн лабораторитой холбоотой гарсан мэдээлэлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг няцаалт хийлээ. Мөн экспорт, импортын үйл ажиллагаа сайжирч, ахиц гарна гэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
-Манайд Биологийн зориулалттай зэвсгийн лабораторитой байхгүй. Манай улсын баримталдаг байр суурь, олон улсын гэрээ конвенц, бүх дүрэм хууль тогтоомжид биологийн зориулалттай зэвсгийн лаборатори хөгжүүлэх зорилго байхгүй. Тэр тусмаа АНУ, Европын холбооны улстай энэ асуудлаар харилцаагаа хөгжүүлэх, яриа хэлэлцээ огт хийгдээгүй. ОХУ-ын сонинд дөрвөн удаа нийтлэл гарсан. Судлаач, эрдэмтэн хүн энэ талаар анх гаргаж ирсэн байсан. Мөн БНХАУ-ын хэвлэлээр гарсан. Энэ асуудал нь үнэн бодит байдалд нийцэхгүй.
Манай улсын зүгээс олон улсаас ирж буй энэ хардлагад нээлттэй хандаж, шалгуулахад бэлэн байгаа. Хүмүүсийн хардлагыг төрүүлэхүйц ямар үйл ажиллагаа явагдсаныг нягтлах ажил хийгдсэн. Мэдээллийг ҮАБЗ-д нэгтгэж өгнө. Улмаар сонсгол хийх үүрэг даалгаврыг МУ-ын Ерөнхийлөгч өгсөн байгаа. АНУ-ын биологийн зэвсгийн лабораторийг манайд байгуулах ямар ч боломжгүй, хөрш орнуудтай хагаралдуулах гэсэн санаархал байхыг үгүйсгэхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ZUGEER L HUCHTEI N CHUCHGUIGEE DEERELHEJ L BGAA ASUUDALSHDEE... YU CH GEJ HELJ DOROMJILSON YADGIIN L BI...
сайн хөршүүд маань мань хэдийгээ элэг барьчих гээл байнуудаа. могой 3 тасравч гүрвэлийн дайтай гэгчээр тийм ч амархан элэг бариулан гэж байхгүй шүү
Zygeer n shaltag xaij bgaan . Oros ynaltiinxaa omno tom tenegtej bgaagiin jishee
Дайнд бэлтгээрэй гэж О.Бумялагч уриалаад лайв хийгээд байсан