АНУ-ын албаныхан Монгол Улсад биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Гадаад харилцааны хорооны дарга Константин Косачев мэдэгдээд байгаа билээ.
Тодруулбал, Украин дахь АНУ-ын биологийн лабораториудын үйл ажиллагаа Оросын цэргийн ажиллагааны улмаас цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул Америкийн эрх баригчид Монгол Улстай холбоо тогтоож, лабораториудаа шилжүүлэн байршуулах талаар хэлэлцэж байгаа гэх мэдээллийг хүлээж авснаа тэрээр дурдсан юм. Түүний хэлснээр, АНУ эдгээр лабораторио ОХУ-д аль болох ойрхон байлгахаар эрмэлзэж байгаа тул ийм алхам хийж байгаа аж.
Тэгвэл энэ нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл гэж манай улсын Гадаад Харилцааны Яамнаас мэдэгджээ. Тус мэдэгдэлд "Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улстай холбогдож, биологийн лаборатори байгуулах тухай яригдсан" гэх мэдээлэл хийх болсон. Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн тэмдэглэсэн байна.
#Russian senator Konstantin #Kosachev says he received the information that the United States plan to create biological laboratories in #Mongolia. pic.twitter.com/dtBYq75hjd
— NEXTA (@nexta_tv) April 16, 2022
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
...Олон түмний чихэнд сонсогдсон юм Заавал ортой байдаг шүү.Ц. Элбэгдорж.Э.Бат-Үүл./Бетон Ганбат нар Украйн Во.Зеленський гээд үхэн хатан хашгираад байгаа нь учиртай шүү.ТЕГ.Хууль хяналтын байгууллага хойшлуулахгүй нэн даруй шалгах хэрэгтэй байнаа...
Элбэгдорж АН эрдэнэ нарыг шалгасан нь дээр байхаа. Бас наранбаатар биокомпинат, халдвартад гадаадын тусламж нэрээр орж ирж байгаа болон гадаад мэргэжилтэн байна уу. ТЕГ анхаарахыг хүснэ.
Битон ганбатыг ч хянах хэрэгтэй байх. Ер нь АН ын этгээдүүдийг шалгаад үзвэл ямар вэ. Муу юм модон унаатай гэдэг. Анхаарах л асуудал