Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийн 5Г ангийн сурагч Д.Баясгалан төрсөн өдрөө тохиолдуулан жилийн турш хийсэн уран бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, үр бүтээлтэй, бүтээлч байхыг бусад хүүхдүүдэд уриалж байна. Тэрээр өдөрт нэг зураг, нэг баримал хийдэг байна. Эхэндээ харандаагаар зурж байгаад одоо илүү гүнзгийрч гуашаар зурдаг болжээ. Байгалийн сайхныг зурдаг бол баримлаар хүүхэлдэйн киноны баатруудыг дүрслэн хийдэг байна.
Ээж Ж.Дагиймаа: Манай гэр бүлийн зүгээс охиныхоо төрсөн өдрийг зүгээр нэг тэмдэглээд өнгөрөхийг хүсээгүй. Хийх дуртай зүйлийг нь дэмжээд найз нөхдөд нь хуваалцаж, нийгэмд зөв уриалга гаргахыг хүссэн. “Бүтээлчээр баярлая, бага багаар суралцъя,бусдадаа тусалъя” гэдэг уриатайгаар өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Эдгээр бүтээлээ 2000, 3000 төгрөгөөр зараад олсон орлогоос хүнд хэцүү нөхцөлд байгаа хүүхдүүдэд шаардлагатай зүйл авч өгч тусламж үзүүлэхийг зорьж байна. Эцэг эхчүүддээ мөн хүүхдийнхээ дуртай зүйлийг олж өгөхөд тусалж дэмжээрэй гэж хэлмээр байна.
Мөн түүний үзэсгэлэн дээр Нацагдоржийн номын сангийн зүгээс идэвхтэн уншигчаа дэмжин үе тэнгийнхэн, сургуулийн сурагчдад ном уншихын сайхан, ач холбогдол, давуу талыг таниулан сурталчлахаар ирсэн байлаа. Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийн 5Г ангийн сурагч Д.Баясгалан Нацагдоржийн номын сангийн идэвхтэн уншигч бөгөөд тус номын сангаар үйлчлүүлээд таван жил болжээ. Энэ хугацаанд нийт 250 гаруй ном уншиж, номын тэмдэглэл хөтөлсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mundag huu bnda amjiltiin deediig husey