СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-04-14

Бичлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироосон этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр бусдын амь нас хохирсонтой холбоотой дуудлага мэдээлэл иржээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ё.Алтанцоож:

-Хэргийн газарт ажиллах явцад иргэн , сэжигтэн этгээд С-ийг шуурхай эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчлан шалгалтын ажиллагаа хийж байна. Хохирогчийн хувьд 33 настай, холбогдогч нь 33 настай байсан.

Иргэн Э-ийн гэрт иргэн Б, С, Э нар нь архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар иргэн Э, С нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсан нь тогтоогджээ. Ингэхдээ иргэн С нь иргэн Э-ийн толгойн тус газарт цохиж амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Холбогдогч С нь Баянгол дүүрэгт оршин суух хаягтай цагдаагийн байгууллагын нэгдсэн санд зөрчлийн найм, эрүүлжүүлэгдсэн 24 удаагийн бүртгэлтэй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох ширээний хөлийг дутуу шатаасан байсныг үзлэгээр тогтоосон байна.

Цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Би
2 жилийн өмнө
192.82.81.141

Одоо яая гэх вэ дээ. Өөрсдөө буруутай

Иргэд
2 жилийн өмнө
66.181.161.106

Хар шөнөөр архи заруулаад залууудаа сайн архидуулаад бай . Шөнөөр архи зардаг болсоноос чинь хойш ахуйн архидалт хулгай дээрэм хүчин танхай эрс нэмэгдсэн харагддаг. Энэ чигээрээ бвал нийгмээрээ ажил хийх хүнгүй бөөн архичингуудаар дүүрсэн улс болхоор бна. Шөнө оройгоор яв аж байдал бодит амьдралтай танилцаж нүүр тулж харнуудаа сайд дарга шийдвэр гаргагч дарга нараа. Дарга нарын хэдэн архины үйлдвэрүүдээ цэцэглүүлхээ л бодох юм. Монголд ганц ашигтай үйлдвэр нь архины үйлдвэр хэдэн монголчуудаа живтэл нь үйлдвэрлэлээ

naranbaatar
2 жилийн өмнө
202.55.188.81

hvn hvnee hairlah gedeg vg mongol ulsad algaa hvswel alj boldog bolsiin bna hvnii ami talhnaas hymd boljee archaagvimaa

tsendsvren
2 жилийн өмнө
66.181.161.82

tiim olon udaagiin hereg vildsen nohoriig staazaar awbal taaran huilandaa oorchilolt oruulmaar baina tsaziig dahin oruulj irmeer b.na

Иргэн
2 жилийн өмнө
139.5.217.139

Үхсэн хүн үг хэлэх биш гэж үхсэний зөв болгодог. Хохирогч яаж хүний дургүй хүргэж аргыг нь барж ийм байдалд хүргэсэнг хэн ч мэдэхгүй. Одоо тэгээд алтан авсанд оршуулах гэж байгаа юм шиг мөнгө нэхнэ. Харин талийгаачдаа харамсаж байгаа шинжгүй байдаг. Тэр нь нэг архичин, тавитаргүй агсам согтуу тавигч гэр орондоо нэргүй байх жишээтэй. Хэнтэй ууж идэж байгаагаа сайн харах хэрэгтэй. Харин энэ тохиолдолд хариуцагч бол бас л бүтэхгүй нөхөр бололтой. Ихэнх тохиолдлын хүн амь хохирогч эхэлсэн байдаг шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.