СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Нью-Йоркийн халдлагатай холбоотой байж болзошгүй этгээдийг тогтоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын Нью-Йорк хотын Брүклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд өнгөрөгч мягмар гаргийн өглөө зэвсэгт халдлага болж, 20 гаруй хүн шархадсан билээ. Тэгвэл хотын цагдаа нар тус хэрэгтэй холбоотой байж болзошгүй этгээдийг тогтоожээ.

Албаныхны мэдээлснээр, 62 настай Фрэнк Р Жэймс гэх эрэгтэй нь уг хэрэгтэй холбоотой байж магадгүй фургон машиныг түрээсээр унаж байсан бөгөөд тус машины түлхүүрийг хэргийн газраас олсон байна. Гэхдээ албаны хүмүүс түүнийг гэмт хэргийн талаар мэдээлэлтэй байж магадгүй гэж үзэж байгаа юм.

Нью-Йоркийн цагдаагийн газрын албан ёсны мэдэгдэлд "Бид түүнийг уг халдлагатай холбоотой эсэхийг тогтоохоор хайж байна. Түүний байршлыг мэдэж буй иргэдийг бидэнтэй холбогдохыг хүсэж байна" хэмээн тэмдэглэжээ.

Фрэнк Р Жэймс нь сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээндээ олон арван бичлэг байршуулахдаа хэт туйлширсан үзэл бодол илэрхийлсэн байсан бөгөөд хамгийн сүүлд Нью-Йорк хотын дарга Эрик Адамсыг шүүмжилсэн гэж "The New York Times" сонин мэдээлсэн байна.

Энэхүү зэвсэгт халдлагын үеэр долоон эрэгтэй, гурван эмэгтэй буудуулсан бөгөөд дахиад 13 хүн утаанд хордож, унаж бэртэн, сэтгэл нь түгших байдлаар хохирсон аж. Харин хэргийн газраас зугтсан халдагчийг тогтоохоор мөрдөн байцаагчид идэвхтэй ажиллаж байгаа ба

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
2 жилийн өмнө
122.201.22.229

ЗАРИМ САЙТАД БААСАНЦОГТ МӨНХБАЯР НАРЫГ ХААНА БАЙГААГ АСУУЖ СУРАГЛАСАН БАЙНА ЛЭЭ. ЭНЭ ХҮМҮҮСТ ХАМААРАЛ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУД БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА БАЙГАА ЭСЭХИЙГ НЬ ШАЛГАХАД ГЭМГҮЙ. ТЭД НЬЮ-ЙОРК ОЧЧИХСОН ТАГНААД ЧАГНААД, БУУДААД БӨМБӨГ ШИДСЭН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.