СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭСЯ: Нью-Йоркод болсон зэвсэгт халдлагад монгол иргэд өртөөгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Өчигдөр буюу мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болов.

Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна.

Иймд тус улсад суугаа монгол иргэд шаардлагагүй тохиолдолд хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газруудаар явахгүй байх, нийтийн тээврийг аль болох ашиглахгүй байх, хэрэв явах тохиолдолд дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна хэмээн АНУ-д суугаа ЭСЯ-ны консулын хэлтсээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.