СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Яг одоо санал хураалт болвол хоёр талын санал тэнцэхээр байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд 75 гишүүн ирэх ёстойгоос одоогоор 72 гишүүн иржээ. Хэнтий аймгаас сонгогдсон Б.Гантулга гишүүн хүчингийн хэрэг үйлдсэн гэх хэргийн улмаас өөрөө гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан тул парламент 75 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн ирц хангалттай хүрсэн ч дөрвөн гишүүн ирээгүй байна. Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан Г.Мөнхцэцэг гишүүн, ЖДҮХС-аас зээл авсан үндэслэлээр сайдаасаа огцорсон Б.Батзориг нарын гишүүд гадаадад яваа гэсэн шалтгаанаар өнөөдрийн хуралдаанд ирсэнгүй. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат ирсэнгүй. 

Өөрөөр хэлбэл, яг одоо санал хураалт болбол Засгийн газрыг огцруулах саналтай талд 36 гишүүн байгаа бол огцруулахгүй гэсэн саналтай талд мөн 36 гишүүн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.