СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-08

🔴 Х.Нямбаатар: Жагсагч залууст архи, салют тараасан үйлдлийг цагдаагийн байгууллага баримтжуулсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаалыг цагдаагийн хүчээр тараахаас өмнө хийсэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг хийсэн. 

Тэрбээр, "Үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байгаа залуусын аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэлийг цагдаагийн байгууллагын удирдлагуудад би өөрөө өгсөн. Залуус эрхээ эдэлж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Төрийн ордны баруун талд 18:00 цагийн орчимд гарч очиж залуусын шаардлагыг хүлээн авсан. Тэд долоон шаардлага тавьсан. Ерөнхий сайдад танилцуулсан. "Ажлын хэсэг гаргая, чи ахалж ажилла, тавьсан асуудал тус бүрээр холбогдох сайд нарыг ажлын хэсэгт оруул" гэсэн үүрэг өгсөн. 

Залуучууддаа хандаж хэлэхэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж цуглах нь зөв. Гэвч төрийн ордны хаалгыг эвдэж орьё, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг өөрчилье гэдэг чинь буруу шүү. Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг би дуудаж уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус мэр сэр байна гэж байна. Энэ бол буруу шүү. Үзэл бодлоо илэрхийлж, хонон өнжин суух нь нээлттэй. 

Органик жагсаалыг зарим улс төрийн нам, улс төрчид улс төрийн зорилгоор бүү ашиглаасай. Жагсагч залууст архи болон анхааруулах дохио /салют/ тараасан үйлдлийг цагдаагийн байгууллага баримтжуулсан" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.35

Үхээсээ

Зочин
2 жилийн өмнө
124.158.107.35

өмхий ац

Зочин
2 жилийн өмнө
64.119.21.215

Арьсаа хамгаалж наанаа ингэж хэлээд цаашаа хараад цагдаад үүрэг өгч шаардаад сууж байгаа

Irgen
2 жилийн өмнө
43.242.243.163

Arhi taraasan irgedtei ni hariutslaga tootsooch

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.85

Та нар улс орноо сайхан авч явсан бол..одоо холбогдоод байгаа мөнгө төгрөгны асуудал гаргаагүй бол..энэ тэр нам гэж талцуулдагүй бол.хууль шүүхээ шудрага байлгаж чадсан бол..ийм асуудал гарахгүй байх.дээр нь нэр дэвшигч нөхөдыг нэр цэвэр.хүнээ олж дэвшүүлдэгүйгээс.сонгуулиар шудрага өрсөлдөгүйгээс болж ийм зам руу орж байгаа байх.одоо эрх баригчид ухаантай зөв байх хэрэгтэй эс тэгвээс.улс орноо самөрчих вий дээ.дотоод ч гадаад ч муу хүн байгаа л байх

Зочин
2 жилийн өмнө
64.64.123.79

Энэ нэг адгийн новш зайлаад ажилаа мэддэг хүн хийгээсэй! Харахаас ой гутаад байхын!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.