СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ "нөхөрсөг" орнуудтай нислэгээ сэргээхээр болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ цар тахлын үеийн дүрэм журмаа сулруулж, нийт 52 улс руу хийх нислэгийн хязгаарлалтыг цуцлах болсныг тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгджээ. Тэгвэл эдгээр улсын жагсаалтад Монгол Улс багтсан байна.

Ерөнхий сайд Мишустин энэ талаар "ОХУ болон бусад хэд хэдэн улс хоорондын байнгын болон тусгай нислэгт тогтоогоод байсан коронавирусийн хязгаарлалтыг 4 дүгээр сарын 9-өөс цуцална. Одоо бид " хэмээн тэмдэглэсэн юм.

Үүнээс өмнө нь тус улсаас ердөө 15 улс руу ямар ч хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэх боломжтой байсан билээ. Тэгвэл улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан, бүх төрлийн нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргасан гэж Коронавирустэй тэмцэх шуурхай штабаас тайлбарлажээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.