СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-04-05

Нийслэлд 37, орон нутагт 44 тохиолдол шинээр батлагджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сүүлийн хоногт коронавируст халдварын 81 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 37 нь Улаанбаатар хотод, 44 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 203 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 678 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 16 нь хүүхэд бол дөрөв нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар үнэлбэл найм нь нэн хүнд, 58 нь хүнд, 115 нь хүндэвтэр, 22 нь хөнгөн оноштой байна.

Орон нутгийн хувьд хоёр аймагт халдвар бүртгэгджээ. Өмнөговь аймагт 33, Дорноговь аймагт 11 тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.