СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шри Ланкийн Засгийн газар огцорчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Шри Ланкад сүүлийн хэдэн арван жилд тохиож байгаагүй эдийн засгийн хямрал үүссэний улмаас иргэд өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны дараа тус улсын Засгийн газрын сайд нар олноороо огцорчээ.

Нийт 26 сайд бүгд огцрох өргөдлөө өгсөн бол Ерөнхий сайд Махинда Ражапакса болон түүний дүү, Ерөнхийлөгч Готабая Ражапакса нар огцроогүй аж.

юм. Мөн тог цахилгаан өдрийн ихэнх үед тасарч, хоол хүнс, эм тариа, түлш шатахууны хомстолд орсноор иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрэн, хэд хэдэн хотод олноороо жагсаж, хөл хориог зөрчсөн билээ.

Боловсролын сайд Динеш Гунаварденагийн хэлснээр, сайд нар огцрох өргөдлөө өнгөрөгч ням гарагт хүргүүлсэн бөгөөд ингэснээр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд ард түмний дунд болон Засгийн газарт тогтвортой байдлыг бий болгоход тусална гэж найдаж байгаа аж.

Өнгөрөгч ням гарагт олон зуун жагсагч нийслэл дэх Тусгаар тогтнолын талбай руу нэвтрэхийг оролдох үеэр галт зэвсэг барьсан цэргүүд тэдний замыг хаасан байна. Мөн 125 мянган хүн амтай Канди хотын Перадения их сургуулийн ойролцоо жагссан олон зуун оюутны эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.